П.Шүүдэрцэцэг хайртай залуудаа сэтгэлийн үгээ чулуудав

Жүжигчин П.Шүүдэрцэцэгийг өмнө нь “Микс” хамтлагийн Темпотой хайр сэтгэлийн холбоотой байсныг олон хүн мэдэх байх.

Гэвч хосууд хоёр тийш салахад олон хүн тэднийг эргэн нийлээч  гэдэг байсан. Гэсэн ч тэдний зам нэгэнт салж Шүүдрээ хайртай залуугаараа драмын театрын жүжигчин Тодгэрэлийг сонгосон билээ. Анх хайрын романсаа нэлээд нууж байсан тэд өнгөрсөн оноос эхлэн олны өмнө ил гарсан.

Темпотой байхдаа энэ л миний залуу гэж бичиж байсан Шүүдрээ энэ удаад хайртай залуу Тодоодоо төрсөн өдрийн мэнд хүргэн түүнд зориулан сэтгэлийн үгсээ ийн бичжээ.

Хайртдаа хорвоод мэндэлсэн өдрийн мэндийг хүргэеээ.. Хамгийн түрүүнд ээжид нь энэ сайхан залууг төрүүлж өгсөн таньдаа баярлалаа…

Эмэгтэй хүнийг хүндлэх, ойлгох хамгийн гол нь хайрлах ухааныг утгаар нь сурсан гайхалтай залуу. Эр хүн ямар байдгийг үгээр биш үйлдлээр илэрхийлэгч залуу. Хорвоо ертөнц дэндүү баялаг дэндүү өнгөлөг гэдгийн өдөр бүр ухааруулдаг, жаргалтай инээдийг минь цаг мөч бүхэн харах гэж бүхнийг зориулж, миний л төлөө байдгаа бардаг бүхнээ тавьдаг ганц залуу. Миний үнэнч туслах, итгэлт найз, инээх шалтгаан, хайрын минь эзэн халамжит ханхүү, найдвартай хана багана, түшиг тулгуур дүүлэн нисэх даль жигүүр, гэрэлтэн цацрах гэрэлт дэнлүү минь, Нүд минь асаж хайр бялхах зүрх бүхний минь эзэн зөвхөн чи минь.

Амьдралыг хамтдаа өнгөлж хослон алхах болноо хайртаа. Над дээрээ ирсэн чамдаа баярлалаа. Хайртай гэдэг үг ч багадна хамт байхад л санаад байдаг юм чинь

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15

П.Шүүдэрцэцэг хайртай залуудаа сэтгэлийн үгээ чулуудав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.