“MNTM” шоуны ялагч загвар өмсөгч Цэрэндолгор саяхны нэгэн нэвтрүүлэгт найз залуугаасаа салсан тухайгаа мөн өөрийг нь шүтэж хайрлах залууг сонгох тухайгаа дурдаад авсан. Үүнээс хойш төд удалгүй шинэхэн найз залуутайгаа хөтлөлцөн гүйх болсонд түүнийг хүмүүс өөрийг нь шүтэж хайрлах залуугаа олжээ хэмээх болжээ. Тэрээр шинэхэн найз залуугаараа олон улсын Electro Dancer дундаа шилдэг 16д багтдаг бүжигчин, фото модель, загвар өмсөгч, хөтлөгч гээд олон цол гуншингийн эзэн Билгүүн буюу Kai-г сонгожээ. Хосууд ихэнх цагаа хамтдаа өнгөрөөх болсон бөгөөд загвар өмсөгч Цэкү хайрандаа умбан эрхэлж суугаа сурагтай.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn