“Плэйбой” моделиуд хэрхэн ” гоё” хөгширч болдогыг харуулав

Харамсалтай нь цаг хугацаа явж, бид үргэлж л “20 гаруйхан настай” юм шиг байхгүй шүү дээ. Гэвч гуньж гутрах хэрэггүй,зүгээр л зөв үлгэр дууриалыгхарахад болоод явчихна, тийнхүү 40 юмуу тэр ч байтугай 60 гарсан байлаа ч,дур булаам хэвээр байж болох нь ойлгомжтой болно. Итгэхгүй байна уу?Тэгвэл нэгэнт танил болсон дүр төрхөөрөө дахин зургаа татуулахын тулд сэтгүүлийн хуудсанаа олон жилийн дараа эргэж ирсэн сайхан эмэгтэйчүүдийг харцгаая.

Шарлотта Кемп 1982/2017

Сайхан бие хаатай шаргал үст үзэсгэлэнтэй бүсгүй санамсаргүй тохиолдлоор сэтгүүлийн од болжээ. Шарлоттагийн хөрш, найз бүсгүй ньмөн сэтгүүлд гарч, түүнийг“Playboy” сэтгүүлийн газарт болох уулзалтад очихыг урьсан аж.Бүсгүйчүүд овоохон хүртэж, тасарч унах дээрээ хүрсэн хэдий ч, өглөө нь тансаг лимузин машин Шарлоттагийн үүдэнд нь хүлээж, зургийг ньавахуулахаар түүнийг авч явжээ.Үнсгэлжингийн түүх ингэж эхлэсэн байна.

Кимберли Конрад Хефнер 1988/2017

Шаргал үст үзэсгэлэнтэй бүсгүй 80-иад оны сүүлчээр Ванкувер хотоос Лос-Анжелест ирж,энэ нь түүний хувьд шийдвэрлэх учир холбогдолтой үйл явдал болсон байна. Хэдхэн жилийн дараатэр эрчүүдийн сэтгүүлийн шилдэг моделийн нэг төдийгүй, “Playboy” сэтгүүлийг үндэслэгчийн хууль ёсны гэргий нь болсон юм. Тэгээд хоёр хөөрхөн хүү төрүүлж, дуулиантайгаар салсан хэдий ч, цаашид бүх зүйл жам ёсоороо л үргэлжилсээр байж. Гэвч он жилүүдөнгөрчбайгаа ч, одоо эмэгтэй улам л гоё сайхан харагдаж байна. Хью Хефнерийн хүү Купер Хефнер түүнийг сэтгүүлийн хуудсанаа дахин зургаа татуулахыг хүссэн нь сонин юм.

Кэти Сент Жорж 1982/2017


Сэтгүүлд зургаа татуулахаасбүр өмнө Кэти адайр ааштай нэгэн байсан бөгөөд “Студия 54”шөнийн клубээр байнга эргэлддэг байж.Зураг авахуулахын өмнө маш их догдлож, гэхдээ сэтгүүлийн хуудсанаа эргэн ирсэндээ маш баяртай байснаа тэр хүлээн зөвшөөрчээ.35 жил өнгөрсөн хэдий ч, Кэти урьдын адил дажгүй сайхан харагдаж байгааг хэлэхээс аргагүй.

Моника Сент Пьер 1979/2017

Урьд нь дурангийн өмнө шалдан нүцгэн шахуу зургаа удаа дараа татуулж байсан Моника одоо согтуурах-мансуурах донтой болсон эмэгтэйчүүдэд зориулж эмчилгээний цогцолбор байгууллан ажиллуулж байгаа гэдгийг төсөөлөн бодоцгоодоо.

Рени Тэнисон 1990/2017


90-ээд оны эхээр энэ үзэсгэлэнтэй бүсгүй сэтгүүлийн түүхэнд анхны хар арьст модель болжээ.Энэ нь тэр үед үнэхээрийн сонин үздэгдэл байсан юм.Гэвч “ню” стилийн зураг нь жинхэнэ урлаг гэж Рэни одоо ч үзэж байдаг бөгөөд тиймээс хайртай сэтгүүлийнхээхуудсанаа дахин гарах боломж олдоход, тэр огтхон чтээнгэлзээгүй байна.

Кэндес Коллинс 1979/2017

Кэндес Коллинс эрчүүдийн сэтгүүлийн хуудсанаа 8 удаа гарч байжээ.Зураг бүрийг гойд гайхалтай бүтээл хэмээн үзэж байснаа одоо ч хүлээн зөвшөөрдөг байна.

Лиза Меттьюс 1991/2017

Мэргэжлийн модель тэр найз бүсгүйнхээ санал болгосноор “Playboy”сэтгүүлд зориулан илэн далангүй зураг татуулахаар зөвшөөрч байсандаа хэзээ ч харамсаж байгаагүй гэнэ.Олон жилийн дараа Лизагийнбие галбир хуучин янзаараал харагдаж байна.

С.Инда

Bataar.mn


“Плэйбой” моделиуд хэрхэн ” гоё” хөгширч болдогыг харуулав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.