Нөхрөөсөө нуух ёсгүй 8 зүйл

XopoM.com-Хэрвээ-эмэгтэй-хүн-дараах-12-чанарыг-агуулсан-бол-түүнийг-бүү-тавьж-явуул-01

Уурласныг нь мэдээд байхад л асуухаар “Яагаа ч үгүй” гэж хариулдаг төрөлхийн тунирхуу, нууцлагдмал хүмүүс бол бид-бүсгүйчүүд. Энэ зан маань эрчүүдийн бидэндл улам татагдах шалтгаан болох нь элбэг ч, ихэнхдээ хэрэггүй хэрүүлийн эх үүсвэр болдог. Удаан, эрүүл гэрлэлтийн чухал тулгуур бол итгэл болон байнгын харилцаа холбоо.

Чи нөхөртөө маш илэн далангүй ханддаг байсан ч, бид зарим нэг зүйлийг ухамсаргүйгээр нуучихаад байдаг. Өөрөөр хэлвэл нууцалъя гэж ч бодолгүйгээр, зүгээр л хэлээ залгисан мэт дуугүй өнгөрөөхийг хүсдэг гэсэн үг. Дараах 8 зүйлийг түүнд цааргалалгүйгээр хэлж байгаарай.

Би яг одоо секс хийхийг хүсэхгүй байна яагаад гэвэл…
Шалтгаан нь юу ч байсан, чи хамтрагчдаа яагаад сүүлийн үед секс хийх дур хүсэл буураад байгаагаа хэлж байх хэрэгтэй. Сахал нь хатгасан уу, гэдэс хавийнх нь том цүндгэрээс болсон уу, эсвэл зүгээр л орондоо гаргадаг зан ааш нь чамд таалагдахаа больчихсон уу? Хэлэх хэрэгтэй. Хэрэв чи энэ талаар түүнтэй ярилцаад үзвэл тэр засрахын тулд хичээнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Би одоохондоо хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна
Гэрлэлтийнхээ эхэн үед л, /өмнөх үед нь байвал бүр сайн/ хэзээ болон хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг талаараа тодорхой хэлэх хэрэгтэй. Чи ээж болоход хараахан бэлэн биш байтал, тэр хүүхэдтэй болохыг хүсч байж магадгүй. Бүсгүйчүүдийн дунд “Төлөвлөөгүй байхад л би жирэмсэлчихсэн” гэдэг яриа их байдаг нь энэ талаар нөхөртэйгөө нээлтэй ярьдаггүйн үр дагавар юм. Бас ямар шалтгаантай гэдгээ ч хэл.

Ээжтэй чинь ойлголцоход надад чиний тусламж хэрэгтэй байна
Хадам ээжтэйгээ чи тийм ч сайн ойлголцохгүй байж магадгүй. Түүнтэй хэт найзархаж болохгүй л дээ, нөхөр чинь ч үүнийг хүсэхгүй байгаа. Гэхдээ хайрт чинь хорвоо дээрх хамгийн хайртай хоёр эмэгтэйгээ хоорондоо эвтэй найртай байгаасай гэж маш их хүсч байгаа нь тодорхой. Хэрэв чи яаж хадамтайгаа дотносох учраа олохгүй байвал, нөхрөөсөө тусламж хүс. Харин ч тэр чамайг үнэхээр гэр бүлийнх нь нэг гишүүн болохыг хүсч байгааг ойлгоод баяртай хүлээж авах болно.

Байнга оройтож ажиллах чинь надад таалагдахгүй байна
Хэрэв түүний их ажил харилцаанд чинь нөлөөлөөд байвал, шөнө буруу харж унтаж, эсвэл юм хэлэхэд нь үл тоож эсэргүүцлээ илэрхийлэхийн оронд шударга байж түүнд үнэнээ хэл. Түүонийг гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж байгааг нь хүндэлдэг хэдий ч, хамтдаа өнгөрүүлэх цаг гаргахгүй бол хайр сэтгэл чинь хөндийрөөд байгаа гэдгээ хэлж ойлгуулах хэрэгтэй.

Би ажлын газрынхантай чинь хамт байж чадахгүй
Нөхөр чинь чамайг хамт олон, найзуудынхаа үдэшлэг нийллэгт байнга уридаг байх. Гэхдээ хэрэв чи тэр болгонд нь өөрийгөө хүчлэн явж, тийм ч таатай санагддаггүй хүмүүсийнхээ царайг харахаас залхаж байвал зүгээр л хэлчих.

Би чамайг эмэгтэй найзуудаасаа зай бариасай гэж хүсч байна
Ихэнх эрэгтэй хүнд зөвлөгөө авдаг эмэгтэй найзууд бий. Тиймээс ихэнх эхнэрүүд нөхрөө тэдгээр эмэгтэй найзуудтай нь хардаж дэмий бухимддаг. Чамд хоёр сонголт байна. Нэгт тэр эмэгтэйчүүдтэй нь өөрөө ч бас дотносож найзлах гээд үзэх. Хоёрт нөхөртөө “Эмэгтэй найзуудтайгаа хэтэрхий ойр байдаг чинь миний сэтгэлийг шархлуулж байна” гэж хэлэх. Гэхдээ хоёр дахьт тохиолдлыг зөвхөн тэд хайрт руу чинь өдөрт 1-ээс дээш удаа залгаж, байнга мессеж бичилцэж, тусдаа уулзах нь ихсээд байгаа үед хэлээрэй.

Би чамайг миний гэрийн ажилд туслаасай гэж хүсч байна
Зочид ирээд дууссаны дараа чи л ганцаараа аяга тавган дунд хоцрохоосоо залхаж байна уу? Зарим нэг гэрийн ажлыг хийхэд нөхрийн чинь туслалцаа хэрэгтэй байгаа талаар эелдгээр хэлэх хэрэгтэй. “Орой бүр гэрийн ажилтай ноцолдсоор байтал сексийн хүсэл буураад байх юм” гэж хэлээд үзээрэй. ;)

Бид дахин урьдных шигээ болздог болоосой гэж би хүсч байна
Хамтдаа кино үзэж, хоолонд орж, гадуур зугаалдаг байсан үеэ санаж байна уу? Сард нэг удаа хотоос гадагш гарч хөгжилддөг байсан уламжлалаа, эсвэл хагассайн өдөр бүрийн орой цуг шүршүүрт ордог байснаа үргэлжлүүлмээр байна гэдгээ хэл. Тэр ч бас гэрлэхээсээ өмнөх дурсамжуудаа эргэн санах болно.


Нөхрөөсөө нуух ёсгүй 8 зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.