Цор ганцаар гоц мөргөж давуу эрх эдэлсэн Тэлмэн гэж хэн бэ?

“The Voice Of Mongolia” шоунд цор ганцаар гоц мөргөж дараагийн шатанд  шалгарсан нэгэн бол С.Тэлмэн. “Халз тулаан” шатанд өрсөлдөгч нь тэмцээнд оролцох боломжгүй болсноор автоматаар дараагийн шатанд тэнцэхийн сацуу дуучин Болд, Ану нартай хоршин дуулаад авсан тэрээр тус тэмцээний аз нь шовойсон цорын ганц оролцогч гэхэд хилсдэхгүй. Тус тэмцээнийг зорин алс холоос ирсэн тэрээр өөрт байсан томоохон зүйлийг золиосолж энд иржээ. Урлагийн гэр бүлд өсөн торнисон түүний эмээ, өвөө тун ч чадварлаг дуучид.Түүний эмээ хүн бүрийн сайн мэдэх “Миний ардын сэтгэл цагаан” хэмээх дууг анх амилуулсан нэгэн бөгөөд өвөөгийнх нь нэрэмжит драмын театр Хөвсгөл аймагт байдаг ажээ. Хилийн чанадад эрдэм номын мөр хөөж явсан тэрээр “Миний хувьд Маш сайхан дурсамжтай тоглолт болж өнгөрлөө дараагийн шатандаа улам хичээж сайхан тоглолт үзүүлэх болно оо баярлалаа” хэмээсэн байх бөгөөд дараагийн шатны бэлтгэлдээ хэдийнээ ороод эхэлжээ.

Image may contain: 3 people

Image may contain: 1 person, shoes and outdoor

Image may contain: 1 person, sitting, hat and indoor

Image may contain: 1 person, standing and shoes

Image may contain: 1 person, sitting and shoes

Image may contain: 1 person, sitting

Image may contain: 1 person, standing, bicycle and outdoor

Image may contain: 1 person, sitting, indoor and closeup

Image may contain: 1 person, hat and closeup

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Цор ганцаар гоц мөргөж давуу эрх эдэлсэн Тэлмэн гэж хэн бэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.