УСАНД СЭЛЭЛТ
БНХАУ-ын сэлэгч Е Шивень 400 м-ийн холимог сэлэлтэд дэлхийн дээд амжилтыг шинэчилснээр “Лондон-2012”-ын анхдагч рекордч боллоо. 16 настай тэрбээр битүү морьдын нэг байсан бөгөөд Америк болон нутаг нэгт сэлэгчдийнхээ өмнө орж, гарамгай гавьяа байгуулжээ. Залуу сэлэгч шигшээ уралдаанд барианд орохоос 100 м-ийн наана хүчтэй өрсөлдөгч Бейзелд гүйцэгдэж, багагүй сандарсан ч, аваргын төлөөх хүсэл нь хөтөлж, алдсан хагас минутаа нөхсөнөөр алтан медальтай учран золгосон юм.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 400 м-ийн чөлөөт сэлэлтэд мөн л Нанхиадын Сунь Ян 3.40,14 үзүүлэлтээр олимпийн дээд амжилт шинэчлэн тогтоожээ. Спорт сонирхогчид “Сэм авга”-ын “Газар уснаа явагч” Майкл Фелпсийг өндөр амжилт гаргана хэмээн тооцоолсон нь мэдээж. Гэвч тэрбээр уг зайд ердөө дөрөвдүгээр байр эзэлсэн байна.
400 М-ИЙН ХОЛИМОГ СЭЛЭЛТ
Эмэгтэй: 1.Е Шивень (Китай) 4.28,43 (дэлхийн дээд амжилт) 2 .Элизабет Бейзель (АНУ) 4.31,27 3.Сюаньсюй Ли (БНХАУ) 4.32,91
Эрэгтэй: 1.Райан Лохте (АНУ) 4.05,18 2.Тиаго Перейра (Бразил) 4.08,86 3.Косуке Хагино (Япон) 4.08,94
ЧӨЛӨӨТ СЭЛЭЛТ, 400 М
Эрэгтэй: 1.Сунь Ян (БНХАУ) 3.40,14 (олимпийн рекорд) 2.Тай Хван Пак (БНСУ) 3.42,06 3.Петер Вандеркай (АНУ) 3.44,69
ЧӨЛӨӨТ СЭЛЭЛТ, 4Х100 М-ИЙН БУУХИА
Эмэгтэй: 1.Австрали 3.33,15 (олимпийн рекорд) 2.Голланд 3.33,79 3.АНУ 3.34,24.
САГСАН БӨМБӨГ
Эрэгтэй:
“А” хэсэг.
Нигери-Тунис 60:56
“В” хэсэг.
Бразил-Австрали 75:71
Эмэгтэй:
“А” хэсэг.
БНХАУ-Чех 66:57
Турк-Ангол 72:50
АНУ-Хорват 81:56
“В” хэсэг.
Канад-ОХУ 53:58
Бразил-Франц 58:73
Австрали-Их Британи 74:58
БАЙТ ХАРВАА
Олимпийн медаль ямар их үнээр олддогийг эрэгтэйчүүдийн байт харвааны багийн тэмцээн харууллаа. Сэтгэл зүйн спортын нэг болох энэхүү төрөлд Украин, Япон, Тайвань, Мексик, БНСУ, Япон, БНХАУ, Итали, АНУ зэрэг орны урдаа барьдаг харваачид цэц сорьсон бөгөөд өнгөрсөн баасан гаригт зохиогдсон хувийн харваанд “Гуулин” улсын тамирчин Дон Хьюн Им 699 оноогоор дэлхийн дээд амжилтыг шинэчилснийг ч хэлэх үү, энэхүү төрөлд хэзээний л гарамгай солонгос харваачдыг түрүүлэхэд хэн ч гайхахгүй байсан биз ээ. Гэвч энэ бүх таамаг аль хэдийнэ замхарч, хагас шигшээд тэд “Сэм авга”-ын тамирчдад ялагдсан нь Лондоны олимпийн нэгэн дуулиан байсан юм. Тэмцээний эхнээс өнгөлөг байсан Итали эрчүүд өрсөлдөгчдөө сөхрүүлсээр аваргын төлөө АНУ-ын багтай цэц сорьж, 219:218-аар нэгдүгээр байр эзэлсэн бол мексик залууст “давхар цохилт” хийсэн солонгосчууд 219:224-өөр илүүрхэж, хүрэл медаль дээр буулаа.
ГАНДБОЛ
Эрэгтэй:
“А” хэсэг. Исланд-Аргентин 31:25
“В” хэсэг. Хорват-БНСУ 31:21
Эмэгтэй:
“А” хэсэг.
ОХУ-Ангол 30:27
Хорват-Бразил 23:24
Черногор-Их Британи 31:19
“В” хэсэг.
Испани-БНСУ 27:31
Дани-Швед 21:18
Норвеги-Франц 23:24
ТУЯЛЗУУР СЭЛЭМ
Рапира
Эмэгтэй: 1.Элиза ди Франческа (Итали) 2.Арианна Эрриго (Итали) 3.Валентина Веццали (Итали)
ХҮНДИЙГ ӨРГӨЛТ
Хүндийг өргөлтөөр дэлхийд ноёлдог орон бол манай урд хөрш. Энэхүү олимпод аль ч орны туйванчдыг урдуураа оруулахгүй байх үүрэгтэй ирсэн нанхиад тамирчдын зорилгыг эмэгтэйчүүдийн 48 кг-д Ван Минюань биелүүлж, өрсөлдөгчдөө манлайллаа. 2002 оноос түүний нэр спортын ертөнцөд сонсогдсон бөгөөд 27 настай энэ бүсгүй өдгөө ДАШТ-ий дөрвөн алтан медалийг эзэгнэж, Азийн наадамд хоёр удаа аваргалаад буй. Харин аман хүзүүдсэн Японы Хироми Мяки “Мехико-1968”-ын хүрэл медальт Ёшиюүкигийн охин аж.
1.Ван Минюань (БНХАУ) 205 кг (91+114)
2.Хироми Мяки (Япон) 197 (87+110)
3.Чунь Хва Рян (БНАСАУ) 1 9 2 (80+112)
ТАЛБАЙН ХОККЕЙ
Эмэгтэй:
“А” хэсэг.
Голланд-Бельги 3:0
БНХАУ-БНСУ 4:0
“В” хэсэг.
Шинэ Зеланд-Австрали 1:0
ЗАМЫН ДУГУЙ
Их Британи даяар дугуйчин Марк Кавендишт итгэл хүлээлгэж байлаа. Гэвч дэлхийн аварга тэрбээр буруу тактик сонгосны балгаар байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцров. Шагналын тавцанд нулимстай зогссон төмөр хүлэгтэн олимпийн аваргын титмийг хэчнээн удаан мөрөөдлөө дөө. 2011 оны долдугаар сарын 10. “Тур де Франс”-ын нэгэн гарааны үеэр унаж дунд чөмгөндөө хүнд бэртэл авсан түүнийг эмч нар спортын замналаа өндөрлөх ёстой гэж анхааруулж байв. Гэвч Винокуров юунд ч юм итгэн үлдсэн. Магадгүй түүнийг Лондоны алт дуудсан биз.
110 дугуйчин замаа дуусгасан энэхүү уралдаанд 38 настай Винокуров түрүүлж, баярын нулимс цувуулсан билээ. Барианд орохоос 50 км дутуу байхад 26-д явсан тэрбээр хүчээ нөөж явсан бололтой. Тодруулбал, бариа хүртэл 7,7 км зай үлдэхэд Винокуров, Колумбийн Ригоберто нар нөхдөөсөө сугарч үндсэн тактикаа хэрэгжүүлж эхэлсэн. Барианд ороход хэдхэн метр дутуу байхад колумб залуу дөрөөгөө огцом жийж гарсан ч Винокуровын туршлага илүүрхэв. Тэрбээр урьд нь Сиднейн олимпод аман хүзүүдэж байжээ.
Эрэгтэй:
1.Александр Винокуров (Казахстан) 5:45.57
2.Ригоберто Уран (Колумб) 5:45,57
3.Александр Кристофф (Норвеги) 5:46.05
БУУДЛАГА
Лондоны олимпийн анхны алтан медалийг эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 м-т БНХАУ-ын мэргэн буудагч И Силинь хүртлээ. Уг дасгалд 56 тамирчин өрсөлдсөн бөгөөд “Бээжин-2008”-ын аваргуудын салхийг хагалсан Чехийн Катерина Эммонс хүрэл медаль атгаад алджээ. Нанхиад аваргын хувьд олимпод анх удаа алтан медаль хүртсэн нь энэ бөгөөд амжилтаас нь дурдваас дэлхийн аварга, Азийн наадмын алтан медальт, дээрх дасгалд дэлхийн чансааг тэргүүлэгч юм.
1.И Силинь (БНХАУ) 502,9 (399+103,9)
2.Сильвия Богацки (Польш) 502,2 (399+103,2)
3.Ю Дань (БНХАУ) 501,5 (398+103,5)
ХИЙН ГАР БУУНЫ 10 М,
ЭРЭГТЭЙ:
1.Жинь Жон О (БНСУ) 688,2 (588+100,2)
2.Лука Тескони (Итали) 685,8 (584+101,8)
3.Андрижа Златич (Серб) 685,2 (585+100,2)
ЖҮДО
Эрэгтэй.
60 кг 1.Арсен Галстян (ОХУ) 2.Хироаки Хираока (Япон) 3.Ришод Собиров (Узбекистан) 3.Фелипе Китадаи (Бразил)
Эмэгтэй.
48 кг 1.Сара Менезес (Бразил) 2.Алина Думирту (Румын) 3.Шарлин ван Сник (Бельги) 3.Эва Черновицки (Унгар)
ХӨЛБӨМБӨГ
Тус тэмцээнд түрүүлэх магадлалтай багуудын нэг гэгдэж буй испаничууд эхний тойрогтоо Японд хожигдох нь тэр. Талбай дээрээ тоглож буй Их Британийн шигшээ ч гэсэн эхний тоглолтдоо Сенегалын багийг барсангүй, 1:1-ээр тэнцэв. Тэрчлэн 2014 оны ДАШТ-д оролцох залуус нь тэр чигээрээ шахуу ирсэн Бразилийн баг Египитеийг эхний үед 3:0-ээр хожиж яваад бариулах шахжээ. Эмэгтэйтэйчүүдийн тэмцээнд АНУ-ын шигшээ плейоффын шатанд тоглох эрхээ хамгийн түрүүнд авсан бол талбайн эзэн Их Британид дараагийн шатанд шалгарахад ганц л оноо хангалттай.
Эрэгтэй:
“А” хэсэг.
АНЭУ-Уругвай 1:2
Их Британи-Сенегал 1:1
“В” хэсэг.
Мексик-БНСУ 0:0
Габон-Швейцарь 1:1
“С” хэсэг.
Беларусь-Шинэ Зеланд 1:0
Бразил-Египет 3:2
Египет-Шинэ Зеланд 1:1
“D” хэсэг.
Гондурас-Марокко 2:2
Испани-Япон 0:1
Эмэгтэй:
“Е” хэсэг.
Их Британи-Шинэ Зеланд 1:0
Камерун-Бразил 0:5
Шинэ Зеланд-Бразил 0:1
Их Британи-Камерун 3:0
“F” хэсэг.
Япон-Канад 2:1
Швед-ӨАБНУ 4:1
Япон-Швед 0:0
Канад-ӨАБНУ 3:0
“G” хэсэг.
АНУ-Франц 4:2
Колумб-БНАСАУ 0:2
АНУ-Колумб 3:0
Франц-БНАСАУ 5:0
ВОЛЕЙБОЛ
Эрэгтэй:
“А” хэсэг.
Их БританиБолгар 0:3
“В” хэсэг.
ОХУ-Герман 3:0
Эмэгтэй:
“А” хэсэг.
Алжир-Япон 0:3
Их Британи-ОХУ 0:3
Итали-Доминикан 3:1
“В” хэсэг.
БНХАУ-Серб 3:1
АНУ-БНСУ 3:1
Бразил-Турк 3:2