Загвар өмсөгч С.Төгс болон бүжигчин Цэнгүүн нар хамтран амьдрах болоод багагүй хугацааг өнгөрүүлжээ. Төгсийн охин Сийлэнд тун ч сайн байдаг Цэнгүүнийг лам 9 хүүтэй болно хэмээн айлджээ. Хүүхэдтэй болох талаар хараахан бодож амжаагүй байгаа хосууд хүүхдийн тал дээр санал зөрөлддөг бололтой. Хоёр хүүхэд байхад хангалттай хэмээн үздэг Төгс ламын хэлсэн үгнээс үүдэн “Бид хоёр суух нь ер нь үнэн ч юм уу худлаа ч юм уу. Би лав есөн хүүхэд гаргаж чадахгүй. Бүхэл бүтэн багтай болчих юм биш үү? Надад бол хоёр лимит, миний хувьд бол” хэмээжээ. Гэрлэх тал дээр хосуудын хэн хэн нь хариу өгөхөөс татгалзсан бөгөөд ирээдүйд болох зүйлсийг цаг хугацаанд даатгасан бололтой.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn