Энэ бол бидний бас нэг амжилт юм. Гэхдээ “Бахархах ч хэцүү, эс бахархах ч хэцүү амжилт” гэж байдаг аваас энэ орох биз. Олон улсын хүүхдийн төлөө байгууллага “Хүүхдэд ээлтэй орон”-уудыг тодруулжээ. Хүүхдийн өсөлт, хөгжил, хүмүүжилд нөлөө үзүүлдэг эрүүл мэнд, боловсрол, хоол хүнс гэсэн үндсэн гурван зүйлээр хөгжлийн индекс гарган, Дэлхийн 120 орныг эрэмбэлжээ.
Япон тэргүүлж, Европын хийгээд баруун Европын нэр бүхий улсууд цээжинд давхисан байна. Монгол 59-д жагсчээ. Хоёр орноор ухарчихсан бол бараг “Хүүхдэд ээлгүй орон” болчих байж. Тун дөхжээ. Учир нь 60-аас хойш жагссан орнуудын хувьд ямарч “ээл” ярьдаггүй юм байна.
У.Саран (www.wikimon.mn)