ХАЙР ХЭЗЭЭ ДҮҮРЧ ХЭЗЭЭ ХООСОРДОГ ВЭ?

31172327_2029489493747865_2691479494705749571_n

Хайр яг л бензин шиг. Машин бол хүн хөдөлгүүр бол зүрх , хөдөлгөгч хүч болох түлш нь хайр юм. Дуусна бас дүүрнэ.

Буйдан дээр номоо тэврээд унтсан байхад чинь духан дээр чинь үнсээд хөнжлөөр хучвал дүүрнэ.
Суудал дээр удаан суугаад, ирэхийг чинь харуулдаад хоолоо халаан цагаа харсаар ганцаар унтвал дуусна.

Бусад хүн үгүйсгэж, дэлхий ертөнц та 2-ын эсрэг байсан ч гараас чинь атгаж араас чинь тэврэхэд дүүрнэ.
Ганц хүний худал үгэнд нүд нь сохорч, хэлэх үгийг үл сонсон итгэл сэтгэлийг чинь хөсөр хаявал дуусна.

Ганцаар айн, халуурч чичрэн хэвтэж байхад харанхуй шөнө хаалгыг чинь тогшин гартаа эм атгасаар амьсгаадан орж ирвэл дүүрнэ.
Тусламж хэрэгтэй үед бүхнээ хаян гүйн ирэхгүй халамж хөрч, хайр замхарч эхлэвэл дуусна.

Олны дунд чихэнд чинь сэтгэлийн үгээ бусдаас харамлан шивнэвэл дүүрнэ.
Бусдаас ичиж, нүднээс нуугдаж харилцаагаа далдалж эхлэвэл дуусна.

Ирээдүй чинь гэрэлтэй ч одоо чинь харанхуй үед шүд зуун гар атган давааг давахад дүүрнэ.
Өнгөрсөн чинь харанхуй ч одоо чинь гэрэлтэй үед түүхийг чинь сөхөж сэтгэлийг дааруулвал дуусна.

Зовлон гэх сордог шалбааган дундаас дэм дэмээрээ нэгэнээ татаж гаргахад дүүрнэ.
Жаргал гэгч согтоодог дарсанд донтож ташуурч нэгнээсээ уйдаж бусад руу гар сунгахад дуусна.

Хайр чинь халуун, хөнжил дулаан үед зовлонг итгэлээрээ давахад дүүрнэ.
Зүрх нь хөрсөн, хүйтэн нүдээрээ бусдыг хайж анхаарал буурахад дуусна.

Хайр дуусч сэтгэл хоосрохын цагт нэгэнт дүүргэж чадахгүйгээ ухаарна.
Халамжаар тэтгэж, итгэж амьдравал үргэлж дүүрэн байлгаж болдгыг ойлгоно.


ХАЙР ХЭЗЭЭ ДҮҮРЧ ХЭЗЭЭ ХООСОРДОГ ВЭ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.