“Монгол Реппер” хэмээн өөрийгөө нэрлээд авсан реппер Gee багадаа ихэд хөдөлгөөнтэй нэгэн байжээ. Хоёр ч охины халамжит аав сэтгүүлч мэргэжилтэй реппер залуу дөрөвхөн настай байхдаа уншиж сурсан бөгөөд байнга цэцэрлэгээсээ оргочихдог байсан түүнийг багш нь цэцэрлэгтээ авахаас татгалзсанаас болж гэртээ өдрийг өнгөрөөх болсон гэдэг. Нэгдүгээр ангийн ахтайгаа өдрийг өнгөрөөх болсон тэрээр ахаараа бичиг үсэг заалган ийнхүү дөрөвхөн настайдаа уншиж бичиж сурсан бөгөөд тэр үеэс л бичих, туурвих их хүсэлтэй нэгэн болсон бололтой. Тэрээр сайн үйлсийн аян ихээр хийдэг бөгөөд энэ талаараа олонд нэг их зарлаад байдаггүй бөгөөд “Саян үйлс гэдэг чинь сайн үйлс ш дээ. Сайн үйлс гэдэг юм чинь хийгээд л тэр нь сайн үйлс гэсэн үг. Нэг аймар зарлаад л байхаар тэр нь сайн үйлс гэхээсээ илүү рекламны үйлс болчих юм болов уу. Бид нар хардаг ш дээ, сонгуультай жил болгон л битүү хошин шог үздэг биз дээ. Хүн хахаж цацсандаа хүнд туслаад байдаг юм биш, байхгүйн зовлонг мэддэг болохоороо хүмүүст тусалдаг юм гэж үгийг уншаад өөртөө аймар мотиваци авлаа. Би нээрээ хангалуун сайн өсөөгүй болохоор магадгүй иймэрхүү зүйлсүүдийг хийдэг байж магадгүй. Бүх зүйл бүтэн байх болтугай” хэмээжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn