Салалтын дараах галзуурлын 10 шинж

thumb_HamMihan-201516615619867658621439816383.9905

Зарим салалт маш эвтэй найртайгаар төгсдөг. Харин зарим салалтууд…үгүй яахав хэрүүл маргаан, гашуун нулимас, өшөө хорсолтойгоор муухай төгсдөг. Үүний үр дүн юу байх вэ? Салалтын дараах галзуурал.

Энэ сэтгэлзүйн нэг төрлийн өвчний шинж тэмдгүүд согтуудаа мессеж бичих, Facebook-ийг нь нэг хоёр удаа тагнуулдахаар ч эхэлж болно. Харамсалтай нь хүсээгүй салалт ямар ч ухаалаг эмэгтэйг солиотой үйлдэл хийхэд хүргэж болно.

400 гаруй сэтгэлзүйн өвчин байдгаас нэгд нь ч салалтын дараах галзуурлын тухай дурдаагүй байдаг. 1974 онд APA ижил хүйстнээ сонирхохыг сэтгэлзүйн өвчнөөс хасч (баярлалаа!), харин оронд нь хүний биенд зөвшрөөрөлгүй хүрэх, оролдох зэргийг хамардаг Frotteurism өвчнийг оруулжээ. Мэдээж сэтгэлийн шархтай салалтаас болж Frotteurism үүсэхгүй ч, энэ нь үзэсгэлэнтэй, боловсролтой, гайхалтай бүсгүйчүүдийг биеэ барьж, өөрийгөө удирдаж чадахаа болиход хүргэдгийг бид мэднэ. Тиймээс салалтын дараах галзуурал гэдэг шинэ нэр томъёог гаргаж ирэхийг хүссэн юм!

СДГ-ыг тодорхойлвол: Муухан салалтын дараа илэрдэг түр зуурын сэтгэлзүйн гажиг. СДГ-ийн шинж тэмдэг хүн хүнд өөрөөр илрэх ба, үүнд бодит амьдралаас тасрах, тагнуулдах, өшөө авахыг оролдох зэрэг орно.

Салалтын дараах галзууралын шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг сайн ажиглаарай. Эдгээрээс зарим нь энгийн л үзэгдэл юм шиг санагдаж магадгүй, гэвч үгүй юм. Хэрвээ чамд дараах 10 шинжээс илэрвэл чи магадгүй СДГ-ын анхан шатанд явж байгаа байх. Бүжгэнд яв, найз бүсгүйчүүдтэйгээ ярилц, дуртай зүйлээ хийж сатаар, бүр болохгүй бол мэргэжлийн сэтгэлзүйчид ханд. Чи ганцаараа биш. Бидний олонх нь СДГ-ыг ямар нэг хэлбэрээр тусч л байсан. Тиймээс мэдээтэй байж, өвчин даамжирахаас өмнө өөрийгөө татаж аваарай. Хамгийн гол нь энэ бүх үйлдэл ямар ч утга учиргүй, үр дүнгүй юм.

1. Түүнийг дагах. Түүний Twitter-ийг дагах тухай яриагүй шүү. Машиндаа суугаад шууд утгаараа түүнийг дагаж мөшгих тухай ярьж байгаа юм. Эсвэл түүнийг бүжгийн клуб руу охинтой орохыг нь хараад, тэр хоёрыг шөнийг хамт өнгөрүүлэх эсэхийг нь харах гэж хүлээх; Ажлынх нь үүдэнд отож байгаад, гарч ирмэгц нь нүдний шилээ зүүгээд, “007”-гийн ажил хийж эхэлвэл СДГ-гийн ноцтой шинж тэмдэг илэрч байна гэсэн үг.

2. Түүний гэрийн хаяг, утасны дугаарыг энд тэнд бичих. Ялангуяа гей хүмүүсийн баранд, танилцах сайтан дээр, 00-ын ханан дээр хүмүүсийг түүн лүү залгаж, доромжилохыг уриалан утасных нь дугаарыг бичихийг энэ шинж тэмдэгт онцлоё. Ийм юм хийснээрээ та өөрийгөө л эвгүй, мөн арчаагүй байдалд оруулж байна. Хүн болгонд түүний ямар адгийн амьтан болох тухай хэлснээр, өшөөгөө авч байна гэж бүү бод. Эрүүл ухаантай хүн лав ийм үйлдэл хийхгүй дээ? Тийм биз? Яг одоо толгойгоо сэгсрээд, өөрийгөө эргүүлж ол хонгор минь.

3. Загвар өмсөгчийн зурагтай хуурамч Facebook-ийн профайл үүсгэх. Ингэснээр та түүний юу хийж хаагуур явааг бусдад мэдэгдэгүйгээр тагнах боломжтой болно. Шинэлэг л санаа байна. Гэхдээ үүний эцсийн үр дүн нь юу юм бэ? Магадгүй чи түүний хуучин их сургуулийнх нь найзын зургаар ч хуурамч дүр үүсгэх гэж оролдож мэднэ. Мэдээж хэзээ нэгэн цагт чиний хийсэн хэрэг илчлэгдэж чи “яахаас ч буцахгүй” эмэгтэй гэдэг цол авах болно. Гэхдээ муу талаараа шүү!

4. Түүнтэй “ярилцах” гэж гэрийнх нь үүдэнд хэд хэдэн удаа хэлэлгүйгээр очих.Романтик кинон дээр энэ үйлдэл “байж болох” юм шиг харагддаг ч, бодит амьдрал дээр ингэх нь хачин. Хэрэв тэр залууг найзуудтайгаа байхад нь ийм маягаар гэнэт очвол тэд чамайг “Тэр гэнэт л гараад ирсэн. Тэр лав солиотой байхаа” гэж цаагуураа хэлж ч магадгүй юм. Нэг, хоёр удаад түүнтэй ярилцах цорын ганц арга зам үүдэнд нь очих байсан байж болно. Гэхдээ эхний оролдлогуудын дараа ч тэр татгалзсан хэвээр байвал чи зүгээр л өөрийгөө бас түүнийг тайван орхих цаг нь болжээ.

5. Түүнээс жирэмсэн болсон байгаасай гэж найдах. Учир нь тэгвэл түүнийг өөртөө эргүүлж авчрах магадлал 50 хувиар өснө! Үгүй шүү, нэгт гэвэл хүүхэд тоглоом биш, хоёрт түүнээс жирэмсэн болсон байсан ч нэгэнт буцсан сэтгэл эргэж харна гэдэг юу л бол. Аргаа барахаа боль!

6. Түүн дээр очих нэг-талын тасалбар авах. Холын зайнд удаан амьдарснаас болоод та хоёр салахад хүрсэн байж магадгүй. Түүний байгаа газар хэл чимээгүй очих нь маш сайхан санаа, яагаад гэвэл тэр чамайг хармагцаа ямар их хайртайгаа ухаарна! Харин л дээ. Эрсдэлтэй алхам хийхийн оронд эндээ яаж сэтгэл хангалуун амьдрахад суралцсан нь илүү дээр сонсогдож байна.

7. Түүний утас руу нэг шөнийн дотор 20 мессеж илгээх. Нэг л байхад болно. Арвыг явуулсан бол том алдаа. Харин 20 гэвэл…бүр маш том алдаа.

8. Түүний машиныг сүйтгэх. Машиныг нь түлхүүрдэх гэж оролдох, бороохойгоор цонхыг нь цохих, эсвэл дугуйг нь хагалах гэх мэт…Энэ мэт салалтын дараах галзууралын улмаас үүдсэн үйлдлүүд чамд зөвхөн шүүхийн ял л авчрах болно.

9. Түүнийг өөртөө авчрахын тулд дуу зохиолгох. Зохиолгосон дуугаа түүний гар утасны дуудлаганд нууцаар хийх, эсвэл voicemail-ээр явуулах, fm-ээр захиалах бол гомдоосон бүсгүйгээсээ уучлал гуйхад тохиромжтой аргууд. Харин эрэгтэй хүнийг “уяраах”-ад ийм арга тус болохгүй. Тэр харин чамайг өөрийнх нь төлөө ямар их хоосонхичээл зүтгэл гаргаж байгааг л гайхах болно.

10. Түүн лүү нүцгэн зургаа явуулах. Яагаад гэвэл тэр чиний ямар секси гэдгийг мартчихсан байж магадгүй гэж үү? Үүй ээ, тэр мартаагүй. Зүгээр л түүний хувьд одоо чиний тачаангуй бие галбир чухал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Магадгүй тэр чамайг хүсэх байх, гэхдээ тэр хүсэл нэгхэн шөнийн л настай байх болно. Хэрэв бүдүүлэг залууд өөрийнхөө зургийг явуулах юм бол, тэр интернэтэд ч тавьчихаж магадгүй. Тиймээс болгоомжтой байгаарай.


Салалтын дараах галзуурлын 10 шинж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.