Инстаграм дээрх халуухан бүсгүйчүүдийн үнэн төрх

Инстаграм бусад нийгмийн сүлжээний сайтууд дээр хүмүүс өөрийгөө хүссэнээрээ өөрчилж, хамгийн сайхан гарсан зургаа байршуулдаг. Та бид түүнйг харснаар бодит амьдрал гэгч юу болохыг мартаж, цахим ертөнцөөр л амьдрах эрмэлзэлтэй болдог. Ялангуяа фитнес-блогеруудын зургийг харж, өөрийн бие галбирыг голох нь энгийн үзэгдэл болсон. Инстаграмын алдарт блогер Чесси Кинг (Chessie King) энэхүү ойлголтыг үгүй хийхээр шийдсэн байна. Тэрээр зураг авахуулахад байрлал хамгийн чухал гэдгийг харуулахыг зорьжээ.

Инстаграм дээрх халуухан бүсгүйчүүдийн үнэн төрх Инстаграм дээрх халуухан бүсгүйчүүдийн үнэн төрх

1. Ихэнхи хүмүүс төгс байдлыг эрхэмлэх болсон учир өөрийгөө маш ихээр голох болжээ. Харин Чесси төгс гэх ойлголт байдаггүй гэдгийг өөрийн Инстаграм хуудсаар харуулахыг зорьсон юм.

Инстаграм дээрх халуухан бүсгүйчүүдийн үнэн төрх

2. “Хэдэн жилийн өмнө бол би энэ төрлийн зургийг цахим хуудаснаа оруулж чадахгүй байсан. Учир нь би маш туранхай байхыг хүсдэг байсан бөгөөд үргэлж фитнесст явж, өөрийн идсэн илчлэг бүрийг тоолж байсан” хэмээн Чесси хэлжээ.

Инстаграм дээрх халуухан бүсгүйчүүдийн үнэн төрх

3. “Энэ бол миний бие. Зөв байрлал маш чухал гэдгийг та харьцуулан харж болно”

Инстаграм дээрх халуухан бүсгүйчүүдийн үнэн төрх

4. Тэрээр өөрийн биеийн галбирыг голж буй эмэгтэйчүүдэд туслахыг хичээж байгаа бөгөөд Инстаграм бол бодит ертөнц биш гэдгийг ойлгуулах хүсэж байгаа гэнэ.

Инстаграм дээрх халуухан бүсгүйчүүдийн үнэн төрх

 5. “Зөв байрлал, зөв гэрлийн тусгалыг сонгож чадсанаар та зурган дээр гайхалтай галбирлаг харагдаж чадна. Гэхдээ өөрийгөө байгаа чигээр нь хайрлах нь хамгийн жаргалтай зүйл” хэмээн Гринч хэлжээ.

Инстаграм дээрх халуухан бүсгүйчүүдийн үнэн төрх

6. “За ийм л байна дээ бүсгүйчүүдээ… өөрийгөө хайрлаж, эрүүл амьдарцгаая”

Инстаграм дээрх халуухан бүсгүйчүүдийн үнэн төрх

Эх сурвалж: CAAK.MN

Инстаграм дээрх халуухан бүсгүйчүүдийн үнэн төрх
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.