Бид бол ухаалаг бүсгүйчүүд . Тиймээс ч бид харилцаагаа тодорхой болгохоос нааш хэн нэгэнтэй нэг оронд ордоггүй. Гэтэл хааяа ингэж зарчимдаа үнэнч хандсандаа харамсах тохиолдол гардаг уу?
Бусдаар бол тэр “төгс” залуу. Нүд нь хайр түгээж, инээмсэглэл нь гэрэл цацруулсан сайхан эр. “Одоо л нэг хайж байсан хүнээ оллоо” гэж бодоод, зүрх сэтгэлээ зориулсан хойноо түүнтэй анх удаа энгэр зөрүүлж үзтэл…Сайхан төсөөлөл будаа! Түүний арга барил, хөдлөх хэмнэл, эвсэл, “өнөөх”…ер нь юу нь ч юм нэг л таалагдаж өгсөнгүй. Хоёр дох, гурав дах, 4 дэх секс ч бас таалагдсангүй. Одоо яах вэ?
Лав л түүнд энэ тухай нь шууд хэлж болохгүй. Эрчүүдийн хувьд орон доторх амжилт нь, ажлын амжилтаас ч илүү чухал. Тиймээс тэдэнд “Хайрт минь, хоёулаа сексийн тал дээр ярилцах хэрэгтэй байна” гэдэг үг яг л “Чи бол олиггүй амьтан” гэж хэлсэнтэй адилхан сонсогдоно. Гэхдээ хайртынхаа өөртөө итгэх итгэлийг унагаахгүй гэсэндээ сексийн үед таашаал авч байгаа юм шиг дүр эсгэсээр байвал, нэг л өдөр чи энэ жүжгээс залхах мэднэ. Тэр үед хайр сэтгэл ч бас дур хүсэлтэйгээ цуг унтарсан байх вий.
Олон бүсгүйчүүдэд энэ асуудал тулгардаг байх. Халамжтай, ухаантай, хөгжилтэй, эелдэг боловч сексдээ тааруу эртэй учирвал чи нүдээ аниад, мэдээгүй юм шиг царайлан түүнийг үргэлжлүүлэн хайрлахыг хичээх үү? Аль эсвэл унтлагын өрөөнд гал цоггүй болчихдог харилцааг дуусгахыг илүүд үзэх үү?