Хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр тэргүүн хатагтай нар нь анх удаа уулзлаа. Ким Жон Ун удирдагч болон Мүн Жэ Ин ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтын оройн хүлээн авалтад тэргүүн хатагтай И Сол Жү хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Жон Сүг угтан авчээ. Ийнхүү хоёр орны тэргүүн хатагтай нарын анхны уулзалт болж, тэд хамтдаа оройн зоог барьсан аж. Эх сурвалж http://www.info.mn