Ээж үгээрээ эмчилдэг ба ээжийн азжаргалын шившлэг

15254106915aebeb837f259

Ямар ч эх хүн үр хүүхдээ өвдөхөд туслаж чаддаг ба бүр хүнд өвдөхөд нь ч туслаж чадна. Өвдсөн хүүхдэд ээж нь ямар ч эм тангаас илүү хүчтэй туслагч юм. Үүнийг Оросын эрдэмтэд баталж, эмчилгээний нэгэн шинэ арга боловсруулжээ.
Хүссэн болгоноо хэлэх биш …
Үг болгоныг нь бодсон шалгасан байдаг бөгөөд түүнийг өөрчилж болохгүй. Хэлэх үгний суурь нь хүүхдэд тустай дөрвөн хэсгээс бүрдэнэ. Энэ нь эрүүл бас аз жаргалтай хүүхдэд ч хэрэгтэй.
Ээжийн дуу хоолой нь хүүхдийн дотоод дуу хоолой болно. Хэрвээ ээж нь байнга л ууртай, дургуйцсэн байдалтай байж, хүүхэд нь өөрийн нь хүссэнээс өөр гээд байвал өсөж байгаа хүүхдэд амжилтгүй байх, өвчин зовлонтой байх байдал программчлагдана. Харин эсрэгээр нь энэ дуу хоолой байнга сайшааж, дэмжиж, аз жаргалтай, эрүүл байхыг үндэслэж байвал бүх сэтгэл санааны үйл явц хэвийн байна.
Нэгдүгээр хэсэг- ээжийн хайр бүхий амин дэм
“Би чамд маш их хайртай. Чи надад байгаа хамгийн үнэтэй зүйл юм. Чи миний мах цусны тасархай. Би чамгүйгээр амьдарч чадахгүй. Би болон аав чинь чамайг маш ихээр хайрладаг” гэж хэлснээр ээж нь өөрийн хайраа илэрхийлдэг.
Хоёрдугаар хэсэг-бие махбодийн хувьд эрүүл байлгах
Хүүхдийн бие бага зэрэг тавгүйтэхэд энэхүү “ээж эмчилгээ” дангаараа ямар ч эмгүйгээр эмчилж чадна. “Хүү (охин) минь чи хүчтэй, эрүүл, сайхан хүүхэд. Чи хоолоо сайн иддэг учраас хурдан өсөж хөгжиж байгаа. Чамд хүчтэй эрүүл зүрх, цээж, гэдэс байгаа. Чи хөнгөн бас гоё хөдөлдөг. Чи чийрэг хааяа бага өвддөг”
Гуравдугаар хэсэг- сэтгэц-оюун ухааны эрүүл байдлыг үндэслэх, сэтгэцийн хэвийн хөгжил
“Чи тайван хүүхэд. Чамд сайн бат бөх мэдрэл байгаа. Чи тэвчээртэй, чи сайн, чи нийтэч, чи ухаантай. Чиний толгой сайн хөгжиж байгаа. Чи бүгдийг сайн ойлгож, санадаг. Чи дандаа сайхан ааштай байдаг, чи бусдыг хайрладаг инээмсэглэдэг. Чи сайн унтдаг. Чи хурдан, амархан унтаж орхидог, чи дандаа сайн зүүд зүүдэлдэг. Чи унтахаараа сайн амардаг. Чиний яриа хурдан сайн хөгжиж байгаа”
Дөрөвдүгээр хэсэг- ардын ухааныг илэрхийлэх
Дээр үед ээж нь хүүхдээ тэвэрч өөртөө наагаад өөрийн дотоод хүчээр түүний тавгүй байдлыг цэвэрлэдэг байжээ.
“Надад өөрийн өвчнийг өг”
“Би чиний өвчин, хэцүү зүйлийг аваад хаялаа” (Тэгээд ээж нь хүүхдэд байгаа тодорхой асуудлыг нэрлэнэ)
“Би чиний унтаж чадахгүй байгааг авч хаялаа” (хэрвээ хүүхэд муу унтаж байвал)
“Би чиний муу зүүдийг авч хаялаа”
“Би чиний уйлахыг авч хаялаа”
“Би чиний хоолонд дургүй байдлыг авч хаялаа” Тэгээд сүүлд нь “Би чамд маш их хайртай” гэж хэлнэ.
Хэрвээ хүүхэд хүнд өвдсөн бол эмч хүүхдэд зориулан тусгай программыг боловсруулж энэхүү дөрвөн үндсэн хэсэг дээр нэмэн тодорхой эмчилгээг хийнэ. Эдгээр үгнүүдийг зүүрмэглэж байгаа хүүхдэд зөөлөн аядуугаар хэлнэ. Ингэснээр таны хүүхэд эрүүл, ухаантай, аз жаргалтай болж өснө.
Цаг ба хугацаа
Хүүхэд унтаж байхад шинэ аргачлалыг турших хэрэгтэй. Хүүхэд шөнө унтаж байхдаа эхийнхээ хэлсэн зүйлийг сайн тогтоодог байна. Хүүхэд унтсанаас 20-30 минутын дараа түүний орны хажууд сууж, гартаа ном аван, өгүүлбэр болгоныг гурван удаа уншаарай: эхлээд дотроо өөртөө зориулж, дараа нь дотроо хүүхдэдээ зориулж, сүүлд нь чангаар уншина. Үүнийг өдөр болгон хийх хэрэгтэй: харин нэг сар эсвэл хоёр сар унших хэрэгтэй юу гэдэг хүүхдийн байдлаас хамаарна. Энэ аргад хүүхэд халуурах болон өвчний бусад шинж тэмдгүүд нь саад болохгүй юм. Харин ээж нь өөрөө өвчтэй байх эсвэл уур уцаартай байвал хүүхдэдээ ном уншихаа хойшлуулах хэрэгтэй.
Суурь хичээл
“Би чамд маш их хайртай. Чи миний хувьд маш үнэтэй, надад байгаа хамгийн дотны хүн. Чи хүчтэй, эрүүл, царайлаг. Чи хоолоо сайн иддэг бөгөөд сайн бойжиж байна. Чиний зүрх, гэдэс, цээж гээд бүх юм чинь эрүүл. Чи хөнгөн, амархан хөдөлдөг. Чи ханиад тусдаггүй. Чиний оюун ухаан сайн хөгжиж байна. Чи үргэлж сайхан ааштай байдаг бөгөөд чи үргэлж инээмсэглэж байдаг. Чи амархан бөгөөд хурдан нойрсдог бөгөөд зөвхөн сайхан зүүд зүүдэлдэг. Чи нойрсож, сайхан амардаг. Би чамд маш их, маш их хайртай.”
Эмчилгээ эхлэх үед та тусгай дэвтэр нээж, хуудсаа хоёр баганаар хуваагаарай. Баруун талд нь хүүхдэд чинь илэрч байгаа өвчний шинж тэмдгүүдийг бичээд, зүүн талд нь бүх сайн сайхан зүйлийг бичих хэрэгтэй. жишээлбэл: хүүхэд хоолоо идэж эхэлсэн, илүү их инээмсэглэх болсон, шинэ найзуудтай болсон гэх мэт.
Ингээд л болоо. Шинэ зүйл биш юм шиг санагдаж байна уу? Гэхдээ ашигтай зүйл шүү. Ихэнх сэтгэл судлаачид том хүмүүсийн асуудлууд (сэтгэлээр унах, гутрах) хүүхэд наснаас улбаатай байдаг бөгөөд бага насандаа хайр, анхаарал дутуу авч байсныг илтгэдэг гэж үздэг. Ээж нар хүүхдээ аль болох их тэвэрч байх хэрэгтэй ба хүүхдэдээ зөөлөн хүрч, аль болох удаан хугацаанд хөхөөр хооллох хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд хүүхэд чинь өөрийгөө бат хамгаалалттай гэдгээ мэдрэх болно.


Ээж үгээрээ эмчилдэг ба ээжийн азжаргалын шившлэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.