Адель төрсөн өдрөөрөө “Титаник” киноны гол дүр болов

Британийн нэрт дуучин Адель өчигдөр 30 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Тэрбээр төрсөн өдрөө мартагдахын аргагүй тэмдэглэжээ.

Учир нь дуучин бүсгүй төрсөн өдөртөө зориулан 1997 онд дэлгэцнээ гарч, тэр оныхоо “Оскар”-ын бүх шагналыг түүсэн “Титаник” киног БОДИТ АМЬДРАЛ болгожээ.

Адель уг киноны гол дүр Росигийн дүрд хувирсан бол түүний найз нөхөд, гэр бүл нь “Титаник”-ийн сэтгэлд хоногшсон дүрүүдийг дуурайн хувцаслацгаажээ.

Тэрбээр аврах хантааз өмсөөд бүжиглэж буй зургуудаа инстаграмдаа хийгээд “Миний амьдрал дөнгөж эхэлж байна” хэмээн бичсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Адель төрсөн өдрөөрөө “Титаник” киноны гол дүр болов
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.