ААВ БА ҮРИЙН ЗАЯА

20400

Ангир уураг аманд нь амлуулж алтан хэвлийдээ тээж төрүүлээгүй учир эцэг хүнд хүйн холбоо байдаггүй гэж боддог уу? Гэтэл үгүй юм. Аав та үрийнхээ хувь заяаны холбогч байдаг.

Аавын сүлд хийморь үйлийн үрийн нугалаа үр үндэст чинь хувь тавилан болж очдог . Аав голомтондоо салхи оруулалгүй үрийнхээ өмнө гудайх цагтаа гудайж , хатуужих үeдээ бэхжиж эцгийн үйлээ энэрч биeлүүлсэн цагт хувь заяагаар холбогдсон амин үр чинь амьдралын нугачаанд бүдрэлгүй хүн болдог байна.
Ээжийн хийсэн үйлийн үр энхрий үрээ аравхан сар тээхэд эгшиж ариусдаг гэнэ. Ээж хүн үрдээ төлөх үйлийн үрээ өвдөлтөөрөө төлж өндийж босч сууж хөхүүлсэн шөнүүдээрээ цайруулдаг байна.
Харин аавын хийсэн үйлийн үр хувь тавилангийн зураач болж алдрай наснаас нь эхлэн амь шиг нь дагадаг байна.
Аавдаа хайрлуулж өссөн аавдаа баярлаж , бахархаж хайрлагдсан хүүхэд бүр тэнгэрийн элчийн үүргээ биeлүүлж эцгийнхээ гэм бурууг ганцхан инээдээрээ хайлуулж холбогддог байна.
Ээж хүн үртэйгээ хүйн холбоотой
Аав хүн үртэйгээ хувь тавилангийн холбоотой. …

Мөнхийн ус


ААВ БА ҮРИЙН ЗАЯА
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.