Бууцайтай загасны котлет

Энэхүү котлетыг шарж эсвэл жигнэж болгож болно.
 
Орц: /6 порц/
яргай эсвэл дурын загасны махан таташ 600 гр
талх 1 зүсэм
сүү 2 х/х /хоолны халбага/
өндөг 1 ш
бууцай 1
яншуй 2 мөчир 
давс, перц

1.Талхны захыг аваад голыг нь сүүнд дэвтээнэ.

2. Өндгөө нэмээд давс, перцээ хийнэ

3. Талхаа загасны махан таташ дээрээ хийгээд жигд болтол нь сайтар хутгана.

4. Бууцай болон яншуйгаа жижиглэж хэрчээд махан таташ дээрээ хийж хутгана.

5. Котлетны хэлбэрээр хэвлээд 2 талаас нь шарна. Тартар сүмстэй идэхэд тохиромжтой.

Эх сурвалж: www.assa.mn


Бууцайтай загасны котлет
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.