Айшваря Райн даашинзыг урлахад 3000 цаг зарцуулжээ

Болливудын супер од Айшваря Рай Баччан саяхан болж өнгөрсөн Каннын кино наадмын Улаан хивсний ёслолын хамгийн хээнцэр даашинзтай алдартнуудын нэг болсон билээ. Өнгөрсөн жил тэрээр загвар зохион бүтээгч Майкл Чинкогийн урласан Үнсгэлжингийн даашинзтай тус наадамд морилж байсан бол энэ жил мөн л түүний урласан эрвээхэйн хээтэй дэндүү чамин даашинзтай ирсэн юм.
Michael Cinco зурган илэрцүүдДубайд байрлаж ажилладаг филиппин гаралтай зохион бүтээгч эр энэхүү даашинзыг урлахдаа үнэхээр гараа гаргажээ. Эрвээхэйн далавчийг санагдуулам гурван метр урт хормойтой уг даашинз бүхэлдээ нил ягаан, хар хөх, улаан зэрэг франц өнгөний хослолуудаар бүтсэн Сваровски талстуудаар бүрхэгджээ. Мөн биеийн хэлбэрийг тодотгосон бөгөөд Баччаны биеийг гайхалтай харагдуулахын тулд зүрхэн ухлаадас гаргаж өгсөн аж.
Энэхүү нүсэр даашинзыг урлахад 3000 цагийг зарцуулсан гэдгээ Чинко өгүүлсэн байна. Энэ нь 125 өдөр тасралтгүй ажилласан гэсэн үг. Загвар зохион бүтээгч эр энэхүү бүтээлээ жүжигчин бүсгүйтэй хамтарч хийсэн гэнэ.
Тэд өнгөрсөн жилийн Каннын Улаан хивсний ёслолын даашинзан дээр ч хамтарч ажилласан бөгөөд Диснэйн гүнжийн даашинзыг бодит амьдрал дээр урласан нь мөн л олны харааг булаасан билээ. Энэ нь тэднийг гар нийлдэг хамтрагчид гэдгийг харуулаад байна.
Чинко урлагийн охин тэнгэр нь болсон хамтрагчийнхаа талаар “Айшваря маш өндөр загварын мэдрэмжтэй. Тэр загварыг ашиглан гоо үзэсгэлэн төдийгүй эрх мэдэл, итгэл найдвар, урам зоригийг бусдад харуулж, итгүүлж чаддаг” хэмээн дуу алджээ.


Айшваря Райн даашинзыг урлахад 3000 цаг зарцуулжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.