АМАРХАН ХѲГШИРӨХӨД НӨЛӨӨЛДӨГ ЗҮЙЛҮҮД

20730

Хэрэв чи харсан үзсэн бүхэндээ уур чинь хүрч бухимдаад байгаа бол амархан хѳгширнѳ

Хэрэв чи сонсож мэдэрч байгаа бүхэндээ огтоос итгэхгүй байгаа бол амархан хѳгширнѳ

Хэрэв чи уулзаж учирсан хүн бүхнээс заавал “ѳѳ” олж хараад байгаа бол амархан хѳгширнѳ

Хэрэв чи хийж бүтээж байгаа хэн нэгнийг хараад хорсоод байгаа бол амархан хѳгширнѳ

Хэрэв чи ядарч яваа нэгнийг хараад “арчаагүй амьтан” гэж зэвүүцээд байгаа бол амархан хѳгширнѳ

Хэрэв чи задарч яваа нэгэнд дургүйцээд байгаа хэрнээ зусардаад байгаа бол амархан хѳгширнѳ

Хэрэв чи хэн нэгэнтэй адил баяжихгүй байна хэмээн шаналаад байгаа бол амархан хѳгширнѳ

Хэрэв чи үзэсгэлэнтэй эхнэртэй болж чадсангүй гэж гомдоллоод байгаа бол амархан хѳгширнѳ

Хэрэв чи бусдын тарааж буй цуу ярианд итгээд хѳѳрѳѳд байгаа бол амархан хѳгширнѳ

Хэрэв чи хувь заяагаа хэн нэгнээр заалгуулах гээд мэргэлүүлээд байгаа бол амархан хѳгширнѳ

Хэрэв чи архи ууж согтоод хэн нэгэнд агсамнаж цамнамаар байгаа бол амархан хѳгширнѳ

Хэрэв хүмүүс ѳѳрийг тань тоохгүй мэт санагдаад гутраад байгаа бол амархан хѳгширнѳ

Хэрэв залхуу чинь хүрээд хѳдлѳхѳѳс ч дургүй байгаа бол амархан хѳгширнѳ

Хэрэв хаашаа ч явалгүй гэртээ орон дээрээ хэвтээд баймаар бол амархан хѳгширнѳ

Хэрэв амьдрал үргэлжийн зовлонтой шаналгаатай мэт санагдаад байгаа бол амархан хѳгширнѳ

Тэгээд дараа нь яах вэ, гэж үү? Тэгээд ҮХНЭ шүү дээ.

Г.Галбадрах


АМАРХАН ХѲГШИРӨХӨД НӨЛӨӨЛДӨГ ЗҮЙЛҮҮД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.