Загвар өмсөгч Билгүүн: Намайг биеэ үнэлдэг гээд л…

“Яг түүн шиг” шоуны энэ улирлын дугаарт загвар өмсөгч Билгүүн орж багагүй шуугиан дэгдээгээд авсан. Загвар өмсөхийн сацуу хамтлаг байгуулж дуу гаргаад амжсан тэрээр чамгүй сайн бизнесмен, мөн чамгүй сайн жүжигчин ажээ. “Азийн топ модель” тэмцээний гранпри шагналын эзэн болоод авсан тэрээр Солонгос улсад олон ангит кинонд тоглох санал хүртэл авч явсан удаатай нэгэн. “Гангнам” дүүрэгт ганган машинаа хөлөглөн давхиж явсан тэрээр өнгөрөгч долоо хоногийн “Яг түүн шиг” шоун дээрх хамгийн сайхан хөлтэй нэгнээр шалгараад авсан. Охид бүсгүйчүүдийг ёстой л хуйлруулах шиг болж байгаа тэрээр нэг охинтой бөгөөд Солонгос улсад амьдарч байх хугацаанд нь гарч байсан хэл аманд тайлбар хийжээ. Тэрээр энэ тухай “Намайг тэгж ярьдаг юм. Биеэ үнэлдэг мүнэлдэг гээд л. Хэн ярьж байгаа юм гэхээр огт миний таньдаггүй хүмүүс байдаг. Намайг таньдаг юм уу? гэхээр үгүй гэдэг, надтай нэг үг сольж үзсэн юм уу? гэхээр бас л үгүй гэдэг. Чи хэнээс сонссон юм гэхээр мэдэхгүй ээ, хэн нэгэн яриад явж байсан юм гэдэг. Амьдрал чинь өөрөө хүнийг хүчинддэг ш дээ тэ? амьдралд бид нар өөрөө *нхан юм аа гэдэгтэй адилхан яагаад тийм байж болохгүй гэж? гэхдээ би өөрийгөө тийм гэж байгаа юм биш л дээ. Зүгээр тэгж ярьж байсан хүмүүст би загвараас хөндийрснөөсөө хойш гэр бүлтэйгээ найман жил амьдарчихсан байна ш д. Хүүхэдтэй болох гээд гурав, дөрвөн жил явлаа, болоод хэдэн жил боллоо. Манай эхнэр надаас арван насаар эгч байсан” хэмээжээ. Арван жилдээ “Холливүүдэд гарах мөрөөдөлтэй” хэмээн ярилцлага өгч байсан тэрээр ирээдүйд юу болох нь таашгүй, хүний амьдралд юу ч тохиолдолдож магадгүй, ямар ч байсан хичээнэ хэмээж суугаа сурагтай.

Image may contain: 3 people, people on stage, people dancing, people standing, night, concert and shoes

Image may contain: 1 person

Image may contain: 1 person, sitting

Image may contain: 1 person, standing

Image may contain: 2 people, people smiling, baby, hat, closeup and outdoor

Image may contain: 2 people, people smiling, people standing

Image result for загвар өмсөгч билгүүн

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Загвар өмсөгч Билгүүн: Намайг биеэ үнэлдэг гээд л…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.