”Тютю”-ээр овоглосон Цэдо гэж хэн бэ?

“Яг түүн шиг” шоуны гуравдугаар улирлын дугаарын нэгэн сонирхолтой оролцогч бол жүжигчин М.Цэрэндолгор буюу Цэдо. Хүмүүс түүнийг “Тютю” киноны балетчин бүсгүйн дүрээр тун сайн мэднэ. Үүнээс үүдэн түүнийг балетчин бүсгүй хэмээн ихэнх хүмүүс боддог. Харин тэрээр мэргэжлийн жүжигчин бөгөөд ОХУ-ын театр, урлагийн дээд сургуулийг театр, кино жүжигчин мэргэжлээр төгсжээ. СУИС-ын лицей сургуулийн бүжгийн ангийг төгссөн тэрээр СУИС-даа жүжигчний ангид элсэн орж, хоёрдугаар курсээсээ Москвад шилжин суралцжээ. 4000 Орос хүүхдүүдтэй өрсөлдөн тус ангид элсэн орж чадсан тэрээр ангидаа цор ганцаар гадаад оюутан байжээ. “Тютю” киноноос гадна “Огцом эргэлт”,  “Гарал угсаа” зэрэг кино бүтээлүүдэд туслах дүр бүтээж байсан тэрээр хамгийн анх дуучин Ариунаагийн ”Харуусал харамсал” дууны клипэнд 9 настай байхдаа тоглож байсан аж. Борооны дараах чийгийн үнэрт хамгийн дуртай тэрээр эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэдэг гэнэ. Шийдэмгий зантай эрчүүдэд дуртай хэмээсэн тэрээр мөн муугүй зураач ажээ. Классик загварт дурладаг тэрээр жижиг чамин хүзүүний зүүлт болон бугуйвчид дурладаг бөгөөд сайн номонд хамгаас дуртай гэнэ.

 

Image result for жүжигчин м.цэрэндолгор

 

Image may contain: 1 person, standing and text

 

Image result for жүжигчин м.цэрэндолгор

 

Image result for жүжигчин м.цэрэндолгор

 

Image may contain: 1 person, smiling, standing and text

 

Image may contain: 1 person, smiling, standing

 

Image may contain: 1 person, smiling, standing

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


”Тютю”-ээр овоглосон Цэдо гэж хэн бэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.