Дэлгэрмөрөнгийн охин Зөөлөнсий: Энэ том хорвоод хоёулаа үзэхийг нь үзээд л явж байна даа

deegii

“Номин Талст” хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн газар дээрх ганц охиндоо юунаас ч илүү хайртай нэгэн. Хайрт гэргийгээ бурхны оронд үдсэнээс хойш охиноо өсгөх хүндхэн үүргийг ганцаар үүрч яваа тэрээр тун ч сайн аав ажээ. Охиныхоо хүмүүжил, боловсролд тун ч их анхаардаг тэрээр өөрийнх нь төрсөн өдрөөр өөрт нь бэлэг болон ирсэн охиндоо Монголд ганцхан байх Зөөлөнсий хэмээх нэрийг хайрлаад авсан. Жаахан гэлтгүй тун ч хэрсүү Зөөлөнсий охины аавдаа зориулан бичсэн захидал олон хүний хайрыг хүргээд авчээ. Аавтайгаа ижил тун ч өвөрмөц сэтгэлгээтэй тэрээр тус захиандаа “Хайрт аавдаа. Сайн байна уу? Бондгорхон хөөрхөн аав минь. Тандаа “Цэргийн баярын мэнд хүргэе” Таныгаа уурлуулж гомдоодог бол уучлаарай. Би таныг дуулахыг хараад үргэлж л уйлдаг. Та минь зовлон жаргалыг амсаж яваа нэгэн эр хүн юм. Би чинь таныхаа мээмийг идэж өслөө дөө. Та намайг бас гомдоодог. Гэвч тэр бүхэн худлаа гэдгийг мэднэ. Би том болоод хүнтэй сууна. Тэгээд бас хөөрхөн, бондгор ач нар гаргаж өгнө. Гэвч би таныгаа хэзээ ч орхихгүй ээ! Би чинь том болоод дэлхийд нэрээ мандуулна. Тэр үед та л миний ард байгаа. Би энэ дэлхийд ганцхан эзэнтэй, тэр хүн бол Товуухоролын Дэлгэрмөрөн юм. Энэ том хорвоод хоёулаа үзэхийг нь үзээд л явж байна даа. Хайрт аавдаа 100 наслахыг хүсье. 2018.03.17″ хэмээжээ. Тус захиаг уншсан Дэлгэрмөрөн ”Мундаг уу айн ккк баларсан юм аа ккк мөөмийг нь хөхөөд байхдаа яахав дээ бас л нам авна шүү дээ цаадах чинь кккккк” хэмээн охиноо өхөөрдөөд авчээ.


Дэлгэрмөрөнгийн охин Зөөлөнсий: Энэ том хорвоод хоёулаа үзэхийг нь үзээд л явж байна даа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.