Халуун цуст “төмөр хатагтай” Фрида Кало

f01ec65dcd38cfaabe3e43e9793c40e6

Мексикийн Мехико хотын хаяанд орших Коёокан хэмээх жижиг тосгонд 1907 оны долоодугаар сарын 6-нд нэгэн охин мэндэлсэн нь хожим дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн алдарт зураач Магдалена Кармен Фрида Кало Калдерон байлаа. Тэрбээр Гулермо болон Матильда Кало нарын гурав дахь охин болж мэндэлжээ. Түүний эцэг герман гаралтай еврей үндэстэн бөгөөд гэрэл зурагчин байжээ. Харин ээж нь Америкт төрсөн испани гаралтай энгийн нэгэн эмэгтэй байв. Фрида нэрээр алдар нь түгсэн энэ эмэгтэй дэлхийн урлагийн түүхэнд өөрийн томоохон орон зайг үлдээгээд явсан юм. Тэрбээр улс төрийн болон хувь хүнийхээ үзэл бодлыг уран бүтээлдээ тусгаж, түүндээ бат зогсдог нэгэн байсныг урлаг судлаачид тэмдэглэн үлдээжээ. Урлагийн түүхч Хелга Пригниз Пода “Фрида өөрийн юу мэдэрч буйгаа, дотоод амьдралаа бодит байдалд илэрхийлсэн цөөхөн уран бүтээлчдийн нэг. Түүний зургууд одоо ч хүмүүсийн анхаарлыг татдаг. Учир нь, хүн бүрийн дотоод мөн чанарт байдаг ганцаардал, уй гашууг Фрида уран бүтээлдээ тусгасан байдаг” хэмээжээ. Түүний амьдрал ихэд гунигтай, зовлон зүүдгээрээр дүүрэн байсан ч тэрбээр эмэгтэй хүн ямар их тэсвэр тэвчээртэй байдгийг харуулсан “төмөр хатагтай” нарын нэг юм. Фридаг төрөхөөс өмнөхөн ах нь энджээ. Магадгүй түүнээс ч болсон уу, ээж нь охиноо хүү байгаасай гэж ихэд хүсдэг байсан гэнэ. Тэрбээр Фридад хүүгийнхээ хувцсыг өмсгөж, хөвгүүдийн тоглоомоор тоглуулдаг байв. Охин ч үеийнхнээсээ огт өөр хүүхэд байсан бөгөөд даашинз өмсөх дургүй, тоглоомон цэргээр нааддаг байжээ. Охин зургаан настайдаа халдварт саа өвчин тусч улмаар баруун хөл нь доголон болжээ. Тэр хөл нь хатангиширч зүүн хөлнөөсөө нарийхан болсон бөгөөд үүнийгээ нуух гэж олон давхар трико, урт бошинз өмсөх болсон гэдэг. Дугуй унаад явахад нь “Модон хөлт Фрида” хэмээн үеийнхэн нь шоолдог байжээ. Харин тэрбээр энэ бүхнийг үл тоомсорлон усанд сэлж, хөвгүүдтэй тоглон бүр боксоор хичээллэдэг байв. Гэвч түүний зовлон зүдгүүр үүгээр дууссангүй, 1925 оны есдүгээр сарын 17-ны бороотой үдэш бүсгүйн сууж явсан автобус нь трамвайтай мөргөлдөж осолд орсон байна. Хүчтэй мөргөлдсөний улмаас трамвайн гүйдэл хүлээн авагчийн хугархай төмөр Фридагийн гэдэс рүү шигдэж улмаар цавь руу нь нэвтэрч орсноор гуяны яс нь хүнд гэмтжээ.

Мөн нурууныхаа гурван хэсэгт бэртэл авч, хоёр хөлөө хугалжээ. Эмч нар 18-хан настай бүсгүйн амийг аварна гэдэгтээ итгэлгүй байлаа. Гэхдээ бүсгүй үхлийг даван туулж чадсан юм. Харин бэртлээсээ болж олон жил хэвтэрт байсан бөгөөд амьдралынхаа туршид 35 удаа хагалгаанд орсон гэдэг. Энэ талаар Фрида тэмдэглэлийн дэвтэртээ “Би саа өвчин туссандаа гутрахгүй байх хүчийг өөрөөсөө олж чаддаг байлаа. Гэтэл дахиад л надад золгүй явдал тохиолдлоо. Амьдрал яагаад ингэж надад хатуу хандаж байгааг ойлгохыг хүссэнгүй. Гагцхүү золгүй явдлын эсрэг сөрөн тэмцэх ёстой гэдгийг мэдэж байлаа” гэж бичиж үлдээсэн байдаг. Фрида 18 нас хүртлээ зураач болно гэж хэзээ ч төлөвлөж байгаагүй аж. Тэрбээр эмч болохыг хүсч 2000 оюутантай анагаахын томоохон сургуульд суралцдаг байжээ. Ослын дараагаар Фрида зураг зурах болж, өөрийн өвчин шаналал, гуниг ганцаардлаа зургаар илэрхийлэх болсон аж. Тэрбээр эцгээсээ бийр будаг авч өгөхийг хүсчээ. Аав нь охиноо хэвтэж байхдаа зурахад эвтэйхэн байхаар тусгай тавцан хийж өгчээ. Мөн орных нь дээр толь суурилуулж өгснөөр Фирда өөрийгөө харах боломжтой болжээ. Фридагийн хамгийн анхны зураг нь өөрийнх хөрөг байсан бөгөөд өөрийгөө зурах нь түүний уран бүтээлийн гол чиглэл болсон байна. Тэрбээр 140 гаруй зураг зурснаас 55 нь өөрийнх нь хөрөг байдаг. Өөрийгөө зурах болсон шалтгаанаа Фрида “Би олон цагийг орондоо ганцаараа өнгөрүүлдэг байлаа. Тиймээс л би өөрийгөө зурах болсон” гэж ярьсан байдаг. Фрида 22 насандаа Мексикийн хамгийн алдартай зургийн институтэд элсэн оров. Мянган оюутнаас ердөө 35 бүсгүйг шалгаруулж авсан байна. Тэнд Фрида ирээдүйн нөхөр зураач Диего Ривератай учирчээ. Гоц гойд авьяасаараа бусдаас ялгарч байсан Фрида Риверагийн анхаарлыг ихэд татсан байна. Тухайн үед нөхөр нь 43 настай байжээ. Хуримынхаа дараа хос хоёр шинэхэн байрандаа оров. Олон жилийн турш амьдарсан тэрхүү байшин нь Мехико хотын Койаокан дүүргийн Лондрес гудамжин дахь “цэнхэр байшин” хэмээн алдаршжээ. Хос хоёрыг зөвхөн урлаг бус коммунист үзэл баримтлал нь нэгтгэдэг байв.

“Тэдний гэрлэлт тагтаа заан хоёрын харьцаа шиг л байсан” хэмээн Фридагийн ээж Матилда хэлсэн нь бий. Учир нь, Диего 43 настай 300 паунд жинтэй, Фрида 22 настай 98 паунд жинтэй байжээ. Үүний сацуу Диего маш шалиг нэгэн байв. Тиймээс гэр бүлийнхэн нь хорьж байсан ч Фрида зөрүүдэлсээр түүнтэй гэрлэсэн юм. Нөхөр нь хичнээн зовоож, хуурч байсан ч гэсэн тэрбээр хайрынхаа төлөө бүгдийг уучилж өнгөрүүлжээ. Гэвч 1934 онд Диего Ривера эхнэрээ араар нь тавьж, охин дүү Кристинатай амрагийн холбоо тогтоосон байлаа. Үүнийг мэдсэн Фрида шоконд орж тэр даруйдаа Диегогоос салсан ч дөрвөн жилийн дараа тэд эргэн нийлжээ. Диегогийн талаар Фрида хожим ярихдаа “Би амьдралдаа хоёр том осолд орж байсан. Нэг нь трамвай, нөгөө нь Диего. Диего бол хамгийн муу нь” хэмээн ярьсан байдаг. Нөхөр нь түүний бүх энергийг “сорж”, осол түүнд амьдралын турш тэсвэрлэшгүй өвдөлт болж байсан ч эмэгтэй хүн энэ бүгдийг давж чаддаг гэдгийг Фрида харуулж чадсан юм. Фрида яриандаа мэргэн үг их ашиглан ярьдаг хөгжилтэй нэгэн байв. Тэрээр тамхи татаж, текила /архи/ уух дуртай, олон үдэшлэг зохион байгуулж зочдодоо зориулж солгой хоолойгоор дуулдаг байжээ. Түүнд эмч нар бөөрний дутагдал, цус багадалт, халдварт өвчний онош тавьсан ч архи ууж, тамхи татаж, хөгжилдөхөө болиогүй аж. Фрида хүүхэдтэй болохыг насан туршдаа мөрөөддөг байсан ч хүнд гэмтлээсээ болоод хүүхэд төрүүлэх боломжгүй болжээ. Гурвантаа жирэмсэлсэн ч үргэлж эмгэнэлтэйгээр төгсдөг байв. Тиймээс уран бүтээлдээ хүүхдүүд дүрслэх болов. Хүнд байдалд орсон Фрида зовж шаналсан үедээ уух дуртай болжээ. Тэрбээр согтохоороо элдэв янзын хараалын үг урсгаж, тамхи татан, ёс бус үг хэллэгтэй дуу дуулдаг байж. Үүний сацуу сэтгэлээ тайтгаруулахын тулд хошигнох дуртай байсан бөгөөд “Инээд хөөрөөс үнэтэй зүйл хаана ч байхгүй. Түүний ачаар өөрөөсөө холдож, жингүйдэлд ордог юм” хэмээн үргэлж ярьдаг байжээ. Фрида коммунист үзэлтэн байлаа. 1928 онд Мексикийн коммунист намд элссэн боловч жилийн дараа нөхрөө дагаад намаасаа гарчээ. Харин арван жилийн дараа дахин намдаа элссэн байна.

Түүний номын сангаас анатоми, физиологи болон сэтгэлзүйч Зигмунд Фрейдийн бүтээлүүдээс гадна Маркс, Ленин, Сталин, 1943 онд Мехикод хэвлэгдсэн Зиновьев, Дэлхийн хоёрдугаар дайнд зориулсан Гроссманы нийтлэл зэрэг төрөл бүрийн ном ботиудыг олж харах боломжтой аж. Орных нь толгойд марксизм ленизмийг үндэслэгчид болон тэдний үзэл бодлыг баримтлагчдын зураг байнга өлгөөтэй байдаг аж. Гэрт нь зочилсон хүмүүст гоёмсог модон жаазанд Мао Зедун болон Сталины хөрөг, Ленины Улаан талбайн индрээс үг хэлж буй зураг содон харагддаг байсан гэдэг. Гэмтэлтэй нуруунаасаа болоод Фрида Кало үе үе эмнэлэгт хэвтдэг байв. 1950 онд нуруундаа долоон удаа хагалгаа хийлгэжээ. Эмнэлгийн орон дээр есөн сарыг өнгөрөөсний дараа Фрида тэргэнцэр дээр суух болжээ. Хоёр жилийн дараа баруун хөлөө тайруулсан байна. Ийн зовлон шаналалд автсанаасаа болоод хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролдсон ч 1953 онд анхныхаа үзэсгэлэнг гаргасан нь сэтгэлийнх нь цорын ганц тайтгарал болж байв. Үзэсгэлэн нь тэр дороо олны анхаарлыг татаж, тэрбээр нөхөр Риверагаас дутахгүй алдаршжээ. Ийнхүү гоц авьяас билгээрээ дэлхий дахинаа алдаршсан зураач эмэгтэй 47 насныхаа төрсөн өдрөө тэмдэглэснээс долоо хоногийн дараа буюу 1954 оны долоодугаар сарын 13-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрбээр 47 насандаа эмнэлэгт уушигны хатгаагаар нас барсан байна. Зарим түүхч түүнийг их хэмжээний нойрсуулах эм ууж амиа егүүтгэсэн гэж тамаагласан нь бий. Ойр дотнынхон нь түүний хамгийн ихээр зүүх дуртай байсан эртний хийцтэй, далайн дунгаар хийсэн энгийн хэрнээ гоёмсог төрөл бүрийн зүүлт чимэглэлийг нь цуглуулан хамтад нь нутаглуулжээ. Түүний шарилыг урт хар даавуугаар бүтээж, хувьсгалын үзэл баримтлалтай ангийнх нь анд Артуро Гарсиа Бустос голдоо цагаан таван хошуутай хадуур алхтай улаан тэмдэг шарилд нь хийж үлдээсэн гэдэг.

Гэвч түүнээс үүдэн маргаан дэгдэж, тэмдгийг буцааж хураасан байна. Эцсийн замд үдэх мөчид нь нөхөр Диего Ривератай зэрэгцээд Мексикийн ерөнхийлөгч асан Ласаро Карденас болон Сикейрос, Эмма Уртадо, Виктор Мануэль Вильясеньор зэрэг алдарт зураач хүндэтгэл үзүүлсэн нь түүний бусдад хайрлагдаж хүндлэгдэж байсныг батлах бизээ. Амьд ахуй үед нь түүний бүтээлүүдийг Луврын музейд хүртэл тавьж байсан бөгөөд өдгөө хэдэн сая доллараар хэмжигдэх үнэтэй аж. Фрида өдгөө дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийн бэлгэ тэмдэг болжээ. Өнөөдөр түүний зурагнуудыг дэлхийн шилдэг музейд л харж болох бөгөөд түүний бүтээл нь 5.6 сая ам.доллараар зарагдсан байдаг. Дашрамд сонирхуулахад, түүний амьдралын тухай өгүүлсэн Холливудын жүжигчин Салма Хайекийн тоглосон “Фрида” хэмээх 2002 оны кино бүтээл Оскарт нэр дэвшиж байсан билээ. Мөн Мексикийн 500 песогийн дэвсгэртийн нүүрэнд зураач Диего Риверагийн хөрөг байдаг бол ар талд нь Фрида Калогийн хөрөг залардаг. Калогийн хөрөг нь 1940 онд түүний зурсан өөрийнх нь алдарт зураг юм. Урлаг судлаачид зураач бүсгүйн бүтээлүүд индиан омгийн түүх домогтой нягт холбоотой гэж үздэг. Диего, Фрида хоёрын цуглуулсан индианчуудын эртний соёлын дурсгалууд “цэнхэр байшингийн” цэцэрлэгт нь одоо ч хадгалаастай байдаг аж. Амьтны дүрстэй чулуун үзмэрүүд тэнд байхаас гадна индиан маягийн баг өмсгөлүүд байдаг гэнэ. Мөн ямар ч түүх угсаатны зүйн музейгээс ховор олдох нэгэн зүйл байдаг нь бөмбөгөөр тоглох зориулалттай цагирагтай чулуун хавтан аж. Мексикийн эртний индианчууд тэрхүү цагираг руу бөмбөг шидэж тоглодог байсан бөгөөд хожигдсон багийн ахлагчаар бурханд тахил өргөдөг байсан гэлцдэг.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Unen.mn


Халуун цуст “төмөр хатагтай” Фрида Кало
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex