Меган: Хуримын ёслолд аав минь оролцохгүй болсонд харамсч байна

Их Британийн ханхүү Харри болон холливуудын уран бүтээлч Меган Маркл нар маргааш хуримаа хийх билээ.

Энэхүү хуримын ёслолыг шууд дамжуулахаар дэлхийн олон хэвлэл Лондон хотноо цуглараад байна.

Кенсингтон ордон “Ханхүүгийн хуримын ёслол болох сүм болон хуримын цуваа явах талбайг цагдаагийнхан хамгаалалтадаа авсан байгаа. Хуримын ёслолд олон хүн оролцох болно.  Хуриманд оролцох зочдын ихэнх нь ирсэн” гэж мэдэгджээ.

Хуримын үеэр сүйт бүсгүй эцэг нь сүйт залууд нь хүргэж өгдөг уламжлалтай. Харин Меганы эцэг эрүүл мэндийн шалтгаанаар хуриманд оролцох боломжгүй болсон юм. Меганы эцэг 73 настай Томас хоёр өдрийн өмнө АНУ-д зүрхний хагалгаа хийлгэсэн билээ.

Энэ талаар Меган “Аав минь хуримын ёслолд оролцохгүй. Хуримын ёслолд аав минь оролцохгүй болсонд харамсч байна. Аавынхаа гараас атгаад сүйт залуу дээрээ очихыг хүссэн”  гэж хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Меган: Хуримын ёслолд аав минь оролцохгүй болсонд харамсч байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.