Төрүүлсэн нь биш, тэжээн бойжуулсан нь ээж /өгүүллэг/

– Сайн уу? Гуйж байна, утсаа битгий таслаарай! – Чамд юу хэрэгтэй юм? Хэлэх зүйлээ хурдан хэл, надад чамтай чалчиж суух зав алга. – Би өнөөдөр эмчид үзүүлсэн… – Тэгээд эмч юу гэж байна? – Жирэмслэлт, 4 сар болж байгаа юм байна гэсэн. – Тэгээд надаас юу хүсэв? Надад асуудал хэрэггүй шүү, өөрөө шийд! – Авахуулахад хэт оройтсон гэсэн, одоо би яах хэрэгтэй вэ? – Миний дугаарыг март! – Март аа? Яаж тэр вэ?? Байна уу! Байна уу? – Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна…

3 сарын дараа… «– Сайн уу, бяцхан жаал хүү минь?» хариуд нь: «–Сайн уу, хэн бэ та?» «–Би чиний хамгаалагч сахиусан тэнгэр чинь байна аа» «–Та намайг хэнээс хамгаалах юм бэ? Би энд хаашаа ч хөдлөхгүй шүү дээ» «–Чи ямар эгдүүтэй юм бэ! Энд ямаршуухан амьдарч байна даа?» «–Би сайн байгаа, харин ээжид маань хэцүү байгаа бололтой, өдөр болгон уйлах юм» «–Бяцхан минь дээ, бүү санаа зов, том хүмүүс байнга л асуудалтай байдаг шүү дээ. Харин чи их унтаж хүч хураах хэрэгтэй шүү!» «–Та миний ээжийг харсан уу? Ямархуу хүн байдгийм бэ?» «–Харалгүй яахав, ээж чинь үнэхээр хөөрхөн бас залуухан эмэгтэй.»

Дахиад 2 сарын дараа… –За тэгээд яахаар болов? Хэн нэгэн гарнаас минь татаад байх шиг. «Сахиусан тэнгэр ээ, та энд байна уу?» «–Тийм ээ, хажууд чинь байна» «–Өнөөдөр ээжид бүүр хэцүү байх шиг байна, өдөржингөө өөрийгөө зэмлээд байсан» «–Чи тэрэнд анхаарлаа бүү хандуул, гэрэлт хорвоог харахад бэлэн үү?» «–Би бэлэн байх аа, гэхдээ их айж байна. Ээж минь намайг хараад бүүр их сэтгэлээр уначихгүй болов уу?» «–Юу гэж дээ! Чам шиг ийм хөөрхөн хүүхдийг хараад их баярлах болно» «–Сахиусан тэнгэр ээ, гэрэлт орчлон ямар вэ? Юу болж байна тэнд?» «–Энд одоо өвөл болж байгаа. Газар дэлхий бүхлээрээ цав цагаан цасаар хучигдсан байгаа. Энэ бүгдийг чи удахгүй өөрийн нүдээр харах болно.» «–Сахиусан тэнгэр ээ, би энэ бүгдийг харахад бэлэн байна.» «За, би чамайг хүлээе, бяцхан минь!»

– Ааааааа…. Өвдөж байна, туслаарай бурхан минь…

Бяцхан хүү их хүндрэлгүйгээр амархан төрлөө. Бодвол ээжийгээ өвтгөхийг хүсээгүй байх…

Маргааш орой хотын захад: «–Миний хүү, ээжийгээ уучлаарай! Одоо үед ганц би биш шүү дээ ингэж байгаа, ээж нь чамайг харж халамжлаж чадахгүйн хэт залуухан байна, ээжийгээ зөвөөр ойлгоорой. Чи минь ингээд мөнх нойрс доо…»

«–Сахиусан тэнгэр ээ, миний ээж хаачив?» «–Битгий санаа зов, ээж чинь одоохон буцаад ирнэ» «–Таны хоолой яагаад ийм сонин байгаа юм бэ? Та уйлаад байгаа юм уу? Та ээжийг минь хурдан ирүүлээд өгөөч тэгэхгүй бол би энд даараад байна» «Үгүй дээ бяцхан минь, би уйлаагүй. Би ээжийг чинь дагуулаад ирье, харин чи унтаж болохгүй шүү, уйл, чангаас чанга уйлаарай» Энэ хугацаанд ойр хавийн нэгэн байранд эхнэр нөхөр 2 маргалдана: – Би чамайг ойлгохгүй байна! Харанхуй шөнө хайчих гээв?! Чи тэр эмнэлэгт үзүүлснээсээ хойш их өөрчлөгдсөн. Хонгор минь зөвхөн чи бид хоёр биш, энэ хорвоод зөндөө л хосууд үргүй амьдраад болоод л байдаг шүү дээ. – Гуйж байна, хурдан хувцсаа өмс, гаръя! – Хаашаа вэ? – Хаашаа гэдгийг нь мэдэхгүй, гэхдээ заавал очих хэрэгтэй гэж мэдрэгдээд байна. – За яахав, сүүлийн удаа шүү! Байрнаасаа яаран гарсан хос хаа нэг тийш хурдан алхана. Урд талд эмэгтэй нь, хойноос нь нөхөр нь. Хонгор минь, юундаа яараа вэ? Автобуснаас хоцрох гэж байгаа хүн шиг л яарах юм. – Чи надад итгэхгүй байх, гэхдээ миний гараас хэн нэгэн хөтлөөд байх шиг. – Битгий хүн айлгаад байл даа, маргааш орноосоо босохгүй гэж амла. Би чиний эмчтэй чинь ярилцъя. – Чимээгүй, хэн нэгэн уйлаад байх шиг байна. – Тийм байна, нялх хүүхдийн уйлж буй дуу гарч байна!

«–Бяцхан минь, чангахан дуугаар уйл. Ээж чинь төөрчхөж, одоо чамайг олох болно» «–Сахиусан тэнгэр ээ, та хаана байв аа? Би бүүр даарчихлаа» «Би ээжийг чинь дагаж явсан юм, одоо ирчихлээ»

– Ээ, Бурхан минь! Нялх амьтан байна шүү дээ. Бүүр даарчихсан байна, хурдхан гэр лүүгээ аваад явъя! Хайрт минь, Бурхан бидэнд хүүхэд илгээж!

«–Сахиусан тэнгэр ээ, миний ээжийн дуу хоолой нь өөрчлөгдсөн юм уу даа» «Бяцхан минь, дас даа! Энэ бол чиний жинхэнэ Ээжийн чинь дуу хоолой!»

Эх сурвалж: “Ээжүүд” цахим хуудас


Төрүүлсэн нь биш, тэжээн бойжуулсан нь ээж /өгүүллэг/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.