ЗӨВЛӨГӨӨ БУЛАН: МОНГОЛЧУУД АА ! ДОТОР МАХНЫ ТАЛААР ГАДНЫХНЫ ЧИГ ХАНДЛАГА ИЙМ БАЙНА ШҮҮ!

21070

1. ҮХЭР, ХОНИНЫ БӨӨР.
Селен бодисоор баян. Селен нь хүний биеэс муу хог шаарийг гадагшлүүлдаг. Өмнө нь бас өндөгний шарны тухай постонд гарсан. Мөн төмрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Тавган дээрхи бөөр чиний дотор байгаа бөөрөнд маш их нэмэр болно гэнэ.
2. ЗҮРХ.
Үхрийн зүрх нь Магни болон Таурин бодисны их булаг гэнэ шүү базарваань. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22%-р бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрхээр өөртөө өргөл бариад байхыг барууны нэрт диетологчид зөвлөөд байна.
3. ҮХРИЙН ГОДОН
Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Цусны эргэлт сайжирхаар…. за за та өөрөө гадарлаж байгаа байлгүй дээ. Хэрвээ найз охиноо эсвэл эхнэрээ happy байлгая гэж бодож байвал годон идээд байж дээ. Эсвэл эхнэрүүд нөхрүүдээ үхрийн годонгоор түлхүү хооллох хэрэгтэй юм байна.
4. ҮХРИЙН ЭЛЭГ.
Та шинэ элэг шилжүүлэн суулгах гэж бодож суухын оронд хуучин элгээ өөд нь татаад шинэчлээд авч болно. Үүний тулд бярууны элэг хамгийн сайн байдаг гэнэ. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “глутатионы коньюгаци” гэх элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг юм байна шүү. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Элэг шүүрхийгээр нь шарж бас элгэны нухаш хийж идэх үнэхээр сайхан шүү дээ.
5. ҮХЭР, ХОНИНЫ ХЭЛ
Магадгүй өөрийн тань аманд өөр хэл орж ирсний дараа өчнөөн микроб үлддэг гэж сонссон байх. Гэхдээ үхрийн хэлний тухайд бол арай өөр. Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ.
МОНГОЛЧУУД БИД ЭНЭ САЙХАН ХЯМДХАН, ЭЛБЭГ ХООЛОО ИДЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.


ЗӨВЛӨГӨӨ БУЛАН: МОНГОЛЧУУД АА ! ДОТОР МАХНЫ ТАЛААР ГАДНЫХНЫ ЧИГ ХАНДЛАГА ИЙМ БАЙНА ШҮҮ!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.