ЖҮЖИГЧИН НАРАНСОЛОНГО: ЭНХРИЙЛЭЛД МИНЬ УДААН ЖАРГААРАЙ

21075

Жүжигчин Нарансолонго: Энхрийлэлд минь удаан жаргаарай
Урлагийн сайхан хосуудын нэг бол яахын аргагүй жүжигчин Тэмүүжин, Нарансолонго нарын гэр бүл. “Х-Түц” продакшнаас өрх тусгаарлан өөрсдийн “Эмоци” продакшныг үүсгэн байгуулан тун ч амжилттай яваа тэд бага хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ.”Яг түүн шиг” шоунд нөхрийгөө дэмжин урамшуулж суусан Нарансолонго түрүүлсэнд нь баяр хүргэн “Өнөөдөр миний хайрын төрсөн өдөр тохиож байна. Төрсөн өдрөө угтсан энэ өдөр нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарын ялагч боллоо. Ханиараа маш их бахархаж байна хайртай шүү чамдаа. Энгэрт минь урт наслаарай. Энхрийлэлд минь удаан жаргаарай. Хонгорхон зүрхнээсээ гуйя. Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай. Үргэлж чинийхээ амжилтыг тань хамт хуваалцан, алдааг тань хамт үүрэлцэн олон жилийг хамт туулах болно оо” хэмээжээ. Нэвтрүүлгийн гурав дах дугаарын ялагчаар тодорсон Тэмүүжинг олон нийт нэвтрүүлэг эхлэхээс өмнө л ялагч хэмээн тодорхойлоод авсан бол шүүгчид түүнийг “жүжигчин” гэдэг шалтгаанаар оноог нь даран олны бухимдуулаад авсан. Харин өнгөрсөн долоо хоногийн дугаарт тэрээр нэгэн зэрэг хоёр дүрд хувиран үзэгчдийг төдийгүй шүүгч, оролцогчдын гайхшралыг төрүүлээд авчээ.


ЖҮЖИГЧИН НАРАНСОЛОНГО: ЭНХРИЙЛЭЛД МИНЬ УДААН ЖАРГААРАЙ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.