Хүн хүнийг хэзээ хэдийд яаж уучлах ёстой юм бэ, ер нь уучлах ёстой юу

21128

… Охин маань надаас уучлал гуйлаа, тэр өөрийгөө намайг гомдоосон гэж хүлээн зөвшөөрч байгаа нь тэр. энэ зөв өө. Гэхдээ надад баярлах сэтгэл огт төрөөгүй байсан, харин ч бүр гомдох шиг болж билээ. Ингэхэд заавал хүнийг гомдоох ёстой юу тэгээд хэсэг хугацааны дараа уучлал гуйх ёстой юу. тэгээд намайг уучлана гэсэн бат итгэлтэйгээр дараагийн хүнийг гомдоохоор нөгөө л өөрийнхөөрөө бахь байдгаараа санаа амар амьдарч эхлэх ёстой юу… энэ утга агуулга, энэ амьдралын учир мөн үү. Тэгээд уучлал гуйсан хүнийг яаж уучлах ёстой юм бэ, сэтгэл нь хөдлөхгүй дотроо баярлахгүй уярахгүй байгаа бол зүгээр зүгээр гэж амандаа сулхан хэлээд л болоо. Энэ бол уучлал бишээ. Сайн бодоод үзвэл уучлал өөрөө ууч сэтгэлийг нэг ёсондоо жинхэнэ уучлалаа дагуулдаг байх юм. Уучлал гуйна гэдэг бол өөрөө өөрийгөө ялна гэсэн үг, байн байн ингэж ялж сурах нь муу ч үгүй байж мэднэ. Бардам сэтгэл ааг омог “би би” гэсэн хэнээрхлээ давж гарсан хүн уучлал гуйдаг болов уу, харин үүнд эртдэх гэж байдаггүй бол оройтох гэж байдаг байх нь ээ…тиймээ оройтох….

Эх сурвалж: http://muruns.blog.gogo.mn/read/entry293116

Хүн хүнийг хэзээ хэдийд яаж уучлах ёстой юм бэ, ер нь уучлах ёстой юу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.