Г.Дэнзэн: “Улаанбаатар марафон” бидний зорилготой нийцдэг тул дөрөв дэх жилдээ ивээн тэтгэгчээр оролцлоо

21141

“Herbalife Nutrition” компанийн Монгол дахь салбар компани уг тэмцээний 10 км-ын зайд дөрөв дэх жилдээ ивээн тэтгэгчээр ажиллав. Тус компанийн 700 орчим Бие Даасан Гишүүн гүйлтийн тэмцээнд оролцсон юм. Тэдний зарим нь орон нутгаас иржээ.

Тэнцвэржүүлсэн шим тэжээлийн хэрэглээ болон эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг олон нийтэд хэвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Herbalife Nutrition компани албан ёсны ивээн тэтгэгчийн хувьд уралдааны холын замд замд тамирчдын хүч чадлыг нимбэгийн амттай, уургийн батончик бүтээгдэхүүнээрээ сэлбэж байв.

Тамирчид гараанаас гарсны дараа “Herbalife Nutrition” компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Г.Дэнзэнтэй ярилцлаа.

-Танай компани Улаанбаатар марафоныг тогтмол ивээн тэтгэж, хамтран ажилладаг юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-
“Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээн нь олон улсад манай нийслэл хотыг таниулан, сурталчлахад чухал үүрэгтэй. Гуч гаруй улсаас гүйлтийн тамирчин энэ тэмцээнд оролцохоор Монголд иржээ. Мөн нийслэлчүүд биеийн тамираар хичээллэх нь улам нэмэгдэн, энэ марафонд идэвхтэй оролцож байна.

Манай компани эрүүл амьдралын хэв маягийг дэмждэг. Хүмүүс зөвхөн эрүүл хооллох хангалтгүй. Хүн биеийн тамираар хичээллэн, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, сэтгэл зүйгээ өөдрөг байлгах нь эрүүл амьдралын хэмнэлийн чухал бүрэлдэхүүн юм.

“Herbalife Nutrition” компани хүний эрүүл мэнд доройтохоос өмнө хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл түгээхэд анхаарч ажилладаг. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт манай компанийн зорилготой нийцдэг тул бид дөрөв дэх жилдээ ивээн тэтгэгчээр оролцлоо. Цаашид ч дэмжин ажиллана. Энэ тэмцээнийг зохион байгуулагч Нийслэлийн Биеийн Тамирын Газар, ЭМЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хотын захиргаа зэрэг байгууллагын хамт олонд  талархлаа илэрхийлье.

-Зун боллоо. Танай бүтээгдэхүүнүүд дунд зуны халуунд хэрэглэхэд илүү тохиромжтой  бүтээгдэхүүн гэж бий юу?
-Улирал харгалзан хэрэглэх бүтээгдэхүүн байхгүй. Хүн өдөр тутам хооллохдоо хэрэглэх хүнсийг бид санал болгодог. Дэлхийн хүн ам өсөж, хөрсний үржил шим буурч, эрүүл хүнс олоход хүндрэлтэй болж байна. Хөрсийг төрөл бүрийн зүйлээр бордох, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал байсаар л байна. Үүний улмаас хүмүүс хүнснээс авах ёстой шим тэжээлийг авч чаддаггүй.

Харин манай үндсэн бүтээгдэхүүн бол Формула-1 хэмээх уургийн коктэйл байгаа. Үүнийг өглөөний хоолондоо хэрэглэвэл илүү зохистой. Өглөөний хоолыг өөртөө гэж үг байдаг даа. Энэ бүтээгдэхүүн хүний биед зайлшгүй хэрэгтэй22 төрлийн амин дэм, ургамлын уураг агуулдаг. Өглөө зөв хооллоод дадчихвал хүн тэр өдрийн турш эрч хүчтэй байдаг. Мөн агуулагдаж байгаа эрдэс бодис, шим тэжээлийн хэмжээ нь тодорхой тул хоолны илчлэгээ хянаад явахад илүү хялбар болно.

Мөн бид бага үдийн, өдрийн хоол, их үдийн болон оройн хоолыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

-Хоолны илчлэгээ хэрхэн хянах талаар дийлэнх хүмүүс мэддэггүй.
-
Хүмүүс идэж буй хоолныхоо найрлага, агуулгыг тэр бүр мэддэггүй. Та хоолныхоо илчлэгийг хянадаг уу гэж асуухад ихэнх нь үгүй гэдэг.

-Жишээ нь та өглөө нэг шарсан өндөг, нэг ширхэг зайдас, нэг зүсэм талх, нэг аяга сүүтэй чихэртэй кофе уусан бол нийт илчлэг нь 400-600 кл. Өдөр нэг аяга кремтэй зутан шөл, гуляш идвэл 1000 кл илчлэгт хүрнэ. 17.00 цагийн үед нэг зүсэм бялуу идсэн гэе. Бялуу нүүрс ус ихтэй тул 400 кл калори болно.

Оройн хоол нь 800 кл калори байсан гэвэл нийт 3000 кл калори болж байгаа юм. Уг нь эрэгтэй хүн 2000, эмэгтэй хүн 1800 кл илчлэгтэй хоолыг нэг өдөрт дундажаар идэх ёстой. Гэтэл дийлэнх хүн энэ маягаар илчлэгээ хэтрүүлсэн хоол иддэг.

Ер нь хүн өлсөж, даарч чаддаггүй. Иймд хүний бие өлсөхөөс хамгаалан гуя, хавирга, гэдсэнд тодорхой хэмжээний өөхийг өлссөн үед ашиглахаар нөөцөлсөн байдаг. Манай бүтээгдэхүүнүүд хүний өдөрт авах ёстой 2000, 1800 кл калорид тохируулсан  байдгаараа илүү онцлог.

-Хамгийн сүүлд ямар бүтээгдэхүүн гаргасан бэ?
-Оройн коктэйль гаргасан. Одоогоор яг ийм бүтээгдэхүүнийг өөр хаана ч үйлдвэрлээгүй байна. Энэ нь илчлэг, уургийн агууламж багатай. Мөн түүнчлэн триптофан гэдэг бодис агуулдаг. Энэ нь хүний нойрыг хүргэдэг, сайн унтаж амрахад тусалдаг бодис. Өнөө үед олон хүн нойргүйдэлтэй тэмцэж байна. Био ритмээр бол нар жарган, орчин харанхүй болоход хүний нүд тархинд унтаж амрах цаг боллоо хэмээн дохио илгээдэг. Энэ үед хүний мелатонин буюу нойрны дааврууд ялгарч, нойр нь хүрдэг.

Гэтэл одоо дийлэнх хүн орой хариад  компьютер, зурагт, утсаа үзээд суучихдаг. Тод гэрэлтэй дэлгэц ширтээд байхаар нойр нь хүрдэггүй. Учир нь тархи хиймэл гэрэлд хууртан, мелатонин ялгаруулдаггүй. Энэ дааврыг ялгаруулснаас хоёр цагийн дараа хүний нойр хүрч эхэлдэг юм.

Иймд бид мелатонинийг идэвхжүүлэх үйлчлэлтэй л-триптофан хэмээх бодис агуулсан, оройн коктэйлийг нойр муутай хүмүүст зориулж байна. Энэ бүтээгдэхүүн бат бөх унтаж амрахад тусална. Мөн хүний биед хэрэгтэй шим тэжээл, эрдэс бодисуудыг ч агуулсан.

-Ердийн хүнсэнд триптофан бий юу?
-Байлгүй яахав. Үхрийн махны 100 гр тутамд 5 мг, 100 гр бяслагт 5-7 мг бий. Эдгээр хүнсийг хэрэглэсний дараа нойр их хүрдэг.

Ер нь хүн эрүүл байж л аз жаргалтай болдог. Би түрүүн биеийн тамираар хичээллэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Хүн дасгал хөдөлгөөн хийхээр биеэс нь серотонин буюу аз жаргалын даавар ялгардаг. Ийм учраас л хүмүүс гүйсний дараа эсвэл фитнесээс гараад бие хөнгөрлөө, сайхан болчихлоо гэдэг шүү дээ.

-Танай бүтээгдэхүүнийг хөргөгчид хадгалах ёстой юу. Хадгалалтын горимыг нь танилцуулахгүй юу?
-Нунтаг бүтээгдэхүүнийг нарны тусгалаас хол, тасалгааны хэмд хадгална.

-Танд баярлалаа. Олон нийтийн эрүүл мэндийн төлөөх үйл ажиллагааг дэмжин ажилладаг та бүхний ажилд амжилт хүсье.  


Г.Дэнзэн: “Улаанбаатар марафон” бидний зорилготой нийцдэг тул дөрөв дэх жилдээ ивээн тэтгэгчээр оролцлоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.