ХАЙР ЭНЭРЭЛ

21249

Сайн байна уу? Миний хүү, миний охин
… Энэтхэгийн их хутагт Адиша тэрбээр нэгэнтээ :
” Хүмүүс надаас юу зөв , юу бурууг асуудаг. Зөв буруугийн ялгаа нь юу хийхэд биш, юуг яаж хийхэд байдаг гэж би хариулдаг ” гж хэлсэн гэдэг билээ. Юу гэсэн үг вэ? гэвэл.
Юу хийнэ түүндээ бүрэн дүүрэн оршиж бай гэсэн үг. Байгаа бүхнийгээ зориулаж чаддаг бай гэсэн үг.
Хэрвээ чи хайрлаж байгаа бол өр зүрхээрээ хайрла гэсэн үг. Тэгэж хайрлаж чадах аваас. Тэр хайрын эзэн үгүй болсончиг хайрласан хайр нь үлдэнэ. Тийм хайр оршихуйгаас сүнслэг чанарт, орчлонгос тэнгэрт хүрдэг. Ердийн нэг юмнаас ер бусийн тэр их хэмжээс рүү очдог. Тийм хайр мөнхөрдөг юм. Тэр хайрын сураг чимээ нь тэнгэрт газарт, тэнгис далайн гүн ёроолд чиг сонсогддог юм гэсэн үг. Тийм нэг хайрын түүхийг аав нь та нарт ярьж өгье. …
… Бетховен сүүлд дүлийрч юм сонсохгүй болсон гэдэг. Тэр нэг сайхан орой Бетховен үзэсгэлэнтэй сайхан нуурын эргээр алхаж явав. Сар үзэсгэлэнтэй сайхнаар туяаран гэрэлтэнэ. Тэр сарны гэрэл нуурын усанд шумбана. Нуур сарыг улам бүүр сайхан харагдуулаж байлаа. Тиймээ үзэсгэлэнтэй сайхан нуур, нуурын усанд шумбах Саран авхай. Тэгээд бас нуурын эрэгт чулуун сандал дээр гуниглан суух сохор охин. …
… ” Хөөрхий охин, тэр охин хүн болж төрөх хэрэг гэж байв уу? ” … Бетховен ингэж бодов. …
… Тэнгэр тэнгэрт түгэх түм буман одод, нуур нуурын усанд умбах үзэсгэлэнтэй сайхан САРАН авхай. Хөөрхий гуниглан суух бяцхан охин, сохор охин. Бетховен туйлын их харамсав. …
… ” Охин харж чадахгүй билээ ” тэр ингэж бодлоо. … ” Тиймээ! тэгэхдээ тэр охин сонсож чадна шүү дээ! ” Гэнэт тэр бас ингэж бодов. Игнэж бодсоор Бетховен төгөлдөр хуурынхаа ард суусан билээ. Тиймээ. Тэнгэрт түгэх одод, үзэсгэлэнтэй сайхан нуур, сайхан нуурын усанд дураараа шумбах үзэсгэлэнт Саран авхай. Энэ бүгдийг Бетховен сохор охинд тайлбарлаж хэлж өгөхийг туйлын их хүссэн гэдэг. Тийм учраас түүний оюун ухаан, бие сэтгэл зүрхийг нь эзэмдэх тэр агуу их хайр энэрэл ” САРНЫ СОНАТ ” гэдэг агуу их бүтээлийн уг үндэс байсан юм. Тиймээ хүү минь. Тэр сайхан муухай, сохор дүлий хил зязгаар, тэр бүгдийг зад цохисон. Тэр агуу их хүч чадал, билэг оюун ухаан ундран урсан гарсан. Тэр гайхамшиг ийн агуу ихийг бүтээсэн. Сарны сонат ийн бүтсэн түүхтэй. …
… Тэгэхээр миний хүүхдүүд аавыгаа сонс.
… Агуу бүхний үндэс суурь бол хайр, энэрэн нигүүсэх сэтгэл гэдэг билээ Хайр үгүй бол хэн ч гэсн хамаагүй, тэр агуу их байж чадахгүй. Би ингэж бодож байна.
Тийм учраас
БАДАМХАНД МУЗЕЙ.


ХАЙР ЭНЭРЭЛ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.