Эхэндээ чи түүнийг халамжилж, хамгаалж, хайрлаж, хичээнгүйлэн байж түүнийг баярлуулдаг байсан. Сүүлдээ нэг л залхаж , ахиж анхных шигээ байхаа больж, түүнийг шаналах үед нь ганцааранг нь орхиод , зүгээр болохоороо хүрээд ирэхийг нь хүлээдэг болж эхэлсэн. Чи сайн бод доо. Эхэндээ чи түүнтэй хамт байхад тэр үргэлж инээдэг байсан уу? Эхэндээ түүнтэй хамт хамт байхад тэр өхөөрдөм хөөрхөн байсан уу? Чи урьд нь түүнийг нэг өдөр л харахгүй бол цаг хугацаа зогссон мэт санагддаг байсан бол, одоо ямар байгаа вэ? Чи сайн бод доо. Чи түүнд ямар их амлалт өглөө, гэхдээ чи амлалтаа биелүүлээгүй. Чи түүнээр ямар их зүйлийг зөвшөөрүүллээ, түүнд хичнээн удаа үүрд гэж хэллээ. Гэхдээ чи тэр бүхнийгээ одоо өөрөө ч мартчихсан. Чи түүний нулимснаас, түүний уур хилэнгээс үнэхээр залхсан, гэхдээ яг үнэндээ тэр болгонд тэр үргэлж зүрхээ зүсүүлсэн юм шиг шаналдаг байсныг нь чи даан ч мэдэхгүй. Тэр чамайг яг л анхныг шигээ үүрд түүнд тийм л сайн байна гэж бодсон юм шүү дээ. Тэр тийм л тэнэг болохоороо чамд зүрхээ өөр юу ч бодолгүй өгсөн юм. Чи түүнийг яагаад ийм ууртай, үргэлж чамтай хэрэлдээд байдгийг нь ойлгодоггүй Чи улам л түүнээс залхсан… Чи өдөр ирэх тусам түүнээс холдож, юм ч ярих нь чинь ч багассан. Та 2ын үерхэл тун удахгүй төгсөх гэж байгааг мэдсэн.. Гэвч чи мэдэхүү, хэрүүл гарах тоолонд түүний зүрх ямар их өвддөгийг? Чи мэдэхүү. Тэр зүгээр л чамайг өөрт нь арай илүү сайн хандаасай гэж хүсч байгааг, гэвч чи түүний зүрхийг багаар эмтэлсээр л… Чи тийм их хэрээс хэтэрсэн зүйл хийсээр байхад тэр чмаг уучилсаар л… Тэр чиний утас, чиний мессэжийг шалгахад нь чи түүнийг буруутгадаг бсан. Чи түүнийг өөр охинтой хоёр гуравхан үг л солиход минь уурлаж, уйллаа гэж буруутгадаг байсан. Тэр дэндүү ихээр чамайг гэж бгаа нь чиний эрх чөлөө хомслож байна гэж чи бодсон . Чи түүний өмнө өөрийгө буруугүй гэж бодсон. Гэвч хаа сайгүй олон залуус байхад тэр яагаад зөвхөн чамтай л зовон байж хамт бгаа юм бэ? Учир нь түүнд чи л хамаатай. Учир нь тэр нэг л өдөр чамайг харахгүй өнгөрөөчихвөл гараас нь мултраад яваад өгөхвий гэж айдаг учраас… Чи ахиад бодоод үз дээ, Чамайг өвдөж, сэтгэлээр унах үед тэр чамаас ч илүү зовж бгаа харагддагийг санаж бнуу? Та 2ыг хэрэлдэхэд түүний явуулдаг уртаас урт мессэжүүдийг санаж байна уу? Тэр чиний төрсөн өдөр, та 2ын бүхий л тэмдэглэлт өдрүүдийг санаж байдгийг мэдэж байна уу? Чамайг хогийн зан гаргасан ч тэр чамайг уучилж байсныг санаж бнуу? Чи ямар нэгэн юм гуйх болгонд тэр биелүүлдэгийг санаж бнуу? Энэ бүхэн түүний ажил, эсвэл үүрэг даалгавар биш шүү дээ. Тэр чамаас хариуд нь юу ч нэхэхгүй. Тэр зүгээр чамайг байгаагаараа нь хайрладаг. Тэр бага багаар эмтэрч байна, тэр нэг л өдөр залхаж мэднэ шүү дээ . Тэр ч бас өдөр болгон уйлахыг хүсээгүй байх. Тэр ч бас өдөр бүр инээж баярлахыг хүсдэг. Чи түүнийг ойлгож хайрлах ёстой байтал түүнд хүйтэн хөндий хандах ёсгүй шүү дээ. Гэвч тэр л ЧАМАЙГ НАСАН ТУРШИД ЧИНЬ ХАЙРЛАЖ ХАЛАМЖИЛЖ ЧАДНА. Эсвэл чи үнэхээр түүнээс салахыг хүсч байна гэж үү? Тийм бол олон олон жилийн дараах нэг өдөр харамсахгүй байхыг хүсэн ерөөе.