Зуны улиралд арьсаа арчлах нь

31324
Хурц нартай зуны улиралд биеийн арьсаа эрүүл толигор, булбарай байлгах нь багагүй чармайлт шаарддаг билээ. Тэгвэл уншигч та бүхэндээ зуны улиралд биеийн арьсаа хэрхэн арчлах тухай гоо сайхны экспертүүдийн өгсөн зөвлөгөөг тоймлон хүргэж байна

Цусны эргэлтийг сайжруулах

Бие дахь цусны эргэлт сайн байх нь ядаргаанаас хамгаалж, арьсны уян хатан шинж чанарыг хадгалдаг. Цусны эргэлтийг сайжруулах олон арга байдгийн нэг нь шүршүүрт орохдоо биеэ хүйтэн усаар шавших юм. Түүнчлэн цусны эргэлт сайжирснаар аливаа тос ба тэжээл арьсанд илүү гүн шингэж, үр дүнтэй байдгийг Net-A-Porter сэтгүүлийн гоо сайхны директор Ньюби Хендс онцолж байна.

Нарны тос хэрэглэж занших

Нарны хэт ягаан туяа арьсыг уян хатан байлгадаг гол хүчин зүйл болох коллаген, эластиныг устгаж, хөгшрөлтийг түргэсгэдэг. Түүнчлэн арьсны хавдартай болох магадлалыг ихэсгэдэг байна. Үүнээс сэргийлэх цор ганц арга нь ямар ч нөхцөлд нарны тос хэрэглэх явдал билээ. Гэхдээ нарны тосыг хэрэглэхдээ 2-3 цаг тутамд сэргээх ёстойг бүү мартаарай.

Зуны улиралд арьсаа арчлах нь Зуны улиралд арьсаа арчлах нь (фото 1)

Зөв бүтээгдэхүүн сонгож хэрэглэх 

Биеийн арьсанд тань ямар шинж тэмдэг илэрч байгаагаас шалтгаалан бүтээгдэхүүнээ сонгох нь чухал. Жишээлбэл таны хөл хавагнаж, хөөдөг бол цитрус жимс болон арцны төрлийн ургамлын агууламжтай биеийн тосыг сонгоорой. Харин целлюлитээс сэргийлэхийг хүсч байвал каффеин, наргил модны самар зэрэг бодисын солилцоог сайжруулах найрлагатай бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Өөртөө иллэг хийх

Цаг агаар халуун байх нь бие хавагнах нэг шалтгаан болдог. Харин өдөрт ердөө хоёр минутын хугацааг биедээ иллэг хийхэд зориулбал хавагнах асуудлаас сэргийлж чадах төдийгүй гүн нойрсоход тустай болохыг Ньюби хэллээ. Иллэгийг хөлийн улнаас эхлээд шагай, шилбэ, гуя гэсэн дарааллаар хийхийг тэрээр зөвлөж байна.

Арьс арчилгаагаа сонирхолтой байдлаар хийх

Oil буюу шингэн хэлбэрийн тос нь биеийн арьсанд хамгийн их тэжээл өгдөг гоо сайхны бүтээгдэхүүн билээ. Elemis гоо сайхны брэндийн үүсгэн байгуулагч, арьсны эмч Ноел Габриелийн зөвлөж буйгаар биеийн арьсыг гуужуулахаар шүршүүрт орохын өмнө биеэ шингэн тосоор тослохыг зөвлөлөө. Сонирхолтой санагдаж магадгүй ч үр дүнд нь арьсны нөхөн төлжилт хурдан явагддаг байна.

Биеийн сойз ашиглах

Биеийн арьс гуужуулагчаа биеийн сойзны хамтаар хэрэглээд үзээрэй. Биеийн сойз гуужуулалтыг илүү үр дүнтэй болгохоос гадна таны биед иллэг хийсэн мэт мэдрэмжийг өгнө. Харин долоо хоногт хоёроос дээш удаа хэрэглэх нь арьсыг тань эмзэг болгох магадлалтай шүү.


Зуны улиралд арьсаа арчлах нь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.