Рэппер Ники Минажийн “Хатан хаан” нэртэй дөрөв дэх цомог наймдугаар сард борлуулалтад гарах аж.Тэрбээр гүнж Дианагаас урам зориг авч энэхүү цомгоо гаргасан талаараа фэнүүдтэйгээ хуваалцжээ. Дуучин бүсгүй Диана гүнжийн нэгэн ярилцлагыг нийгмийн сүлжээнд байршуулж дор нь “Энэ бүсгүйн үлдээсэн зүйлийг, мөн бүх эмэгтэйчүүдийн мэдэрдэг тэр зүйлийг бурхан ивээг” хэмээн бичжээ.
Тэрхүү бичлэг дээр талийгаач гүнж хааны гэр бүлийнхэн түүнийг хүлээн зөвшөөрдөггүй талаар ярьсан байв. “Тэд намайг яг л ямар нэг аюултай зүйл шиг хардаг. Би энд сайн сайхан зүйлийг хийх гэж ирсэн. Би хорлон сүйтгэгч биш. Түүхэн дэх бүх л хүчирхэг эмэгтэйчүүд ижил замаар явсан байдаг. Энэ бол айдас, үймээн самуунаас болж үүссэн хүч чадал. Тэр яагаад ийм хүчтэй байна вэ? Тэр яаж хүчирхэг болов? Тэр хүч нь хаанаас ундарч байна вэ? Тэр хаана хүч чадлаа хэрэглэх гэж байна? Яагаад олон нийт түүнийг дэмжсээр байна вэ?” хэмээн гүнж ярих аж.
Олон мянган шүтэн бишрэгчид нь энэ бичлэгийг үзээд 35 настай Ники бүсгүйг урлагийн замд анх хөл тавьж байхад нь эсэргүүцэж, үл ойшоож байсан хүмүүст зориулсан мэссеж гэж үзжээ.
Эх сурвалж www.wikimon.mn