Мөстэй кофены жор

dublin-iced-coffee

Халуун зуны сэргээш гэдэг чинь л энэ байх. Сэрүүцүүлнэ, дээрээс нь эрч хүч өгнө. Бас сайхан амттай. Мөстэй кофе хийхэд ямар ч тусгай ур чадвар шаардлагагүй.

Найрлага:
2 цайны халбага чанадаг кофе /ууттай кофе биш/
Хангалттай хэмжээний мөс
50 мл сүү
Крем /хүсвэл/
Өндөр стакан

Хийх арга:
-2 цайны халбага кофегоо халуун усанд чанаж бэлэн болгоод, хөргөгчинд хийж 1 цаг байлгана.
-Өндөр стаканаа мөсөөр дүүргээд, дээр нь хөргөсөн кофегоо хийнэ.
-Кофегоо хутгаж байгаад, дээр нь сүүгээ хийж найруулна.
-Хүсвэл дээр нь крем хийгээд, соруул хатгана.

Амтат мөстэй кофе бэлэн боллоо!


Мөстэй кофены жор
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.