Сэтгэл татам хүмүүсийн есөн шинж

Царайлаг биш ч цаанаа л сэтгэл татам хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн яг юу биднийг өөртөө татаад байгааг өдөржин бодоод ч олдоггүй. Тэгвэл судлаачид үүний учрыг тайлахын тулд олон жилийн турш янз бүрийн судалгаа хийжээ. Энэ сэдвээр хийгдсэн судалгаануудыг нэгтгэн сэтгэл татам хүмүүсийн есөн шинж тэмдгийг нэрлэсэн байна.

1Царайны тэгш хэмтэй, зөв төрхтэй

Царайны тэгш хэмтэй, зөв төрхтэй

Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй бүгд тэгш хэмтэй царайны төрхийг сайхан гэж боддог байна. Ихрүүдэд хийсэн судалгаанд тэгш хэмтэй царайтай ихрийн өрөөсөн нөгөөхөөсөө илүү сэтгэл татамд тооцогдож байв.

2Царайны тэгш бус төрхтэй

Царайны тэгш бус төрхтэй

Сэтгэл татам байхын тулд та заавал тэгш бус царайтай байх албагүй. Гэхдээ олон алдартнууд тэгш бус царайны төрхтэй ч нийтэд хайрлагдсаар байдгийг та мэдэх байх. Жишээ нь: “This is us”, “Heroes”, “Chosen” зэрэг бүтээлээрээ олонд танигдсан Мило Вентимиглиа (Milo Ventimiglia)-гийн баруун тийш мурийсан инээмсэглэлийг дурдаж болно.

3Царайны дундаж төрхтэй

Царайны дундаж төрхтэй

Хүмүүс энгийн, ердийн царайны төрхөнд дуртай байдаг. 1878 онд хийгдсэн судалгаагаар олон хүний царайг хооронд нь хольсон зураг илүү сэтгэл татам харагддаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

4Наснаасаа овортой харагдах

Наснаасаа овортой харагдах

“The Journal of Evolutionary Psychology” сэтгүүлд нийтлэгдсэн 2012 оны судалгаанд эмэгтэйчүүд овортой харагддаг эрчүүдэд дуртай байдгийг тогтоожээ. Тодруулбал, тухайн эмэгтэй хэдий чинээ санхүүгийн хувьд бие даасан болно, төдий чинээ өөрөөсөө ах эрэгтэйд татагддаг байна.

5Нүүрний үс

Нүүрний үс

Зарим хүмүүс өтгөн сахланд дуртай байдаг бол бусад нь сахалгүй цэмцгэр залууд дуртай байдаг. 177 эрэгтэй, 351 эмэгтэйчүүдээс 2013 онд нэгэн судалгаа авсан байна. Тэдэнд сахалгүй, шингэн сахалтай,  богино өтгөн сахалтай, урт өтгөн сахалтай дөрвөн залуугийн зураг харуулжээ. Ихэнх эмэгтэйчүүд гурав дахь зураг буюу өтгөн богино сахалтай залууг сэтгэл татам гэж дүгнэсэн байна.

6Нүүрний сорви

Нүүрний сорви

“The journal personality and individual differences” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар хэрэв эрэгтэй хүн нүүрэндээ сорвитой бол илүү сэтгэл татам харагддаг гэжээ. Харин энэ нь эмэгтэйчүүдийн хувьд эсрэгээрээ гарсан байна.

Судлаачид 24 эрэгтэй болон 24 эмэгтэйд сорви зурж зургийг нь авчээ. Тэрхүү зургаа 200 оюутанд үзүүлэн хэр сэтгэл татам байгааг илэрхийлэхийг хүсч, тухайн хүнтэй урт болон богино хугацаанд харилцаа үүсгэх эсэхийг нь асуусан байна. Үр дүнд нь сорвитой эрчүүд сорвигүй эрчүүдээс олон санал авчээ. Ихэнх эмэгтэйчүүд сорвитой эрчүүдтэй богино хугацааны харилцаа үүсгэнэ гэж хариулсан аж.

7Төстэй байдал

Төстэй байдал

Царайлаг байх, сэтгэл татам байх нь гентэй ямар ч хамаагүй гэж зарим судлаачид үздэг аж. Магадгүй та найзтайгаа аль алдартан нь илүү царайлаг талаар маргаж байсан л байх. Тэгвэл бидний энэхүү бодолд туулж өнгөрүүлсэн амьдралын туршлага нөлөөлдөг байна. Жишээ нь:  Ихэр хүмүүс өөр өөр хүнийг сэтгэл татам гэж боддог. Учир нь тэдний өмнөх туршлага, туулж өнгөрүүлсэн зүйлсийн ялгаатай байдал зэргээс шалтгаалдаг гэж судлаачид тайлбарлажээ.

8Энгийн байдал

Энгийн байдал

2016 оны судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдийг нүд уруул гэж тодотгож харалгүй нүүр царайг бүхлээр нь ажигладаг аж. Францын 169  эрчүүдэд хоёр бүлэг бүсгүйчүүдийн зураг харуулж, сэтгэл татам байдлыг 0-20 хүртэл үнэлэхийг хүсчээ. Судалгааны дүнд эрчүүд тэгш хэмтэй царайны зөв төрхтэй, ямар нэг онцгойрох тодрох зүйлгүй эмэгтэйд дуртай байдаг гэсэн байна.

9Эцэг эхтэйгээ адилхан харагдах

Эцэг эхтэйгээ адилхан харагдах

Эмэгтэй хүн аавтайгаа адил, эрэгтэй хүн ээжтэйгээ адил хүнийг сонгодог гэж зарим судлаачид үздэг. Учир нь биднийг хамгийн ихээр хайрлаж, хамгаалж асардаг хүмүүс тэд учир ирээдүйн ханиасаа ч тэднийг илэрхийлэх шинж тэмдгийг хайдаг байна.


Сэтгэл татам хүмүүсийн есөн шинж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.