Өнгөрсөн онд олон хүмүүст итгэл бэлэглэж, урам өгсөн нэгэн бүсгүйн түүх интернэт ертөнцийг шуугиулсан юм.
Англиас гаралтай, 25 настай Коди Холл (Cody Hall) хэмээх энэ эмэгтэй анх эхээс мэндлэхдээ л нүүрэндээ маш том мэнгэтэй байсан аж. Эмч нар түүнийг зургаан нас хүртэл нь ямар ч эмчилгээ хийх боломжгүй гэж хэлсэн ч гэрийнхэн нь бууж өгөөгүй байна.
Кодиг нэг настай байхад нь Нью-Йорк хотод очиж 230.000 гаруй паундын эмчилгээ хийлгэжээ. Түүнээс хойш 14 жилийн хугацаанд 18 удаа мэс засалд орсныхоо дараа бүсгүйн царай одоогийн төрхөндөө орсон байна. Энэ бүхний эцэст Коди хүмүүст хандан “Аз жаргалтай төгсгөл гэж байдаг юм байна” хэмээн хэлсэн байна.
Сэтгэлийн тэнхээтэй хүчирхэг бүсгүй үргэлж ард нь байсан гэр бүл, алтан гартай эмч нар нийлэн энэхүү гайхамшгийг бүтээжээ.
Эх сурвалж: CCTV