Дэлхийн хамгийн залуу хатан болох Бутаны хатан Жэцун Пемагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Хааны удмын гэр бүлийн гишүүн Жэцун Паме 28 нас хүрч байгаа аж. Тэрээр хорин нэгэн насандаа буюу 2011 онд Бутаны хаан Жигме Хесар Намгеэл Вангчуктай гэрлэн хатан болжээ.
Хаан эхнэрийнхээ талаар сэтгүүлчдэд ярихдаа, “Чи зөв хүнтэйгээ гэрлэвэл цаг хугацаа ямар ч хамаагүй, би гайхалтай, ухаалаг эмэгтэйтэй гэрлэсэн” гэжээ.
Жэцун Пема Лондоны Режент коллежед олон улсын харилцаа, сэтгэл судлал, урлагийн түүхээр суралцсан байна. Харин хаан Оксфордын их сургуулийг төгсөж, хоёул Англид боловсрол эзэмшжээ.
Хосууд 2016 оны хоёрдугаар сард хааны удмыг залгамжлах хүүтэй болсон байна.
Эх сурвалж: independent.co