Эрэгтэй, эмэгтэйчүүдийн ялгаа маш цөөхөн хэмээн олон хүн үздэг. Харин эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид болохоор биднийг туйлын эрх тэгш гэж үздэг.
Гэвч ялгаа яалт ч үгүй бий бөгөөд бүр олон гээч. Бид хоёр хүйсийн физиологийн янз бүрийн эрхтний тухай, эмэгтэйчүүд илүү тэвчээртэй, өвдөлтөд тэсвэртэй тухай ярихгүй. Харин таны сонсоогүй байжмэдэх зарим баримтын тухай өгүүлэх болно.
Эмэгтэйчүүд илүү хүчтэй, хүмүүстэй илүү түргэн дотносдог
Эмэгтэйчүүд хайрын даавар болох окситоцины илүү өндөр түвшинтэй байдаг. Энэ даавар нь дотносоход тус дэм үзүүлж, улмаар харилцааг бататгаж, стрессийг хөнгөвчилж өгдөг.
Эмэгтэй хүний хүзүү илүү уян налархай
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг дуудахад хэрхэн эргэж хардагийг та анзаарч байсан уу?Эрэгтэй хүн бүтэн биеэрээ эргэж хардаг бол, эмэгтэй хүн зөвхөн толгойгоо эргүүлдэг. Ийнхүү эмэгтэй хүний булчингийн бүтэц илүү уян налархай юм.
Эмэгтэй хүмүүс илүү түргэн, илүү их согтдог
Эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүдийн эд эсэд ус бага байдаг. Ийнхүү эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүд түргэн согтдог. Яагаад гэвэл тэдний бие нь согтууруулах ундааг цусны гүйдэлд хүрэхээс өмнө түүнийг боловсруулах чадвар багатай юм.
Унтаж байхдаа илүү сонор сэрэмжтэй
Эмэгтэйчүүд уйлж байгаа хүүхдийн дуунаар сэрэх хүртэл унтаж байхдаа чимээ шуугианд илүү мэдрэмтхий. Гэхдээ энэ байдал нь давтамж өндөртэй дуу чимээний нөхцөлд л ажилладаг. Нам давтамжтай дуу чимээ эмэгтэй хүнийг сэрээдэггүй.
Целлюлит (хатуурсан өөх) бол хэвийн зүйл
«Целлюлит»нь анагаах ухааны нэр томъёо биш. Энэ нь нас бие гүйцсэн эмэгтэйн таргалалтын шинж тэмдэг биш. Статистикаас үзвэл, 40 эмэгтэйгээс ганцхан нь л өгзөг-гуяны хэсэгтээ ийм өөхний хуримтлалгүй байдаг.
Эмэгтэйчүүд илүү ухаалаг
Тархины зузаан давхарга нь оюуны хэд хэдэн танин мэдэхүйн болон ерөнхий тестийн илүү өндөр баллтай холбоотой юм. Тиймээс эмэгтэйчүүдийн тархи эрчүүдийнхийг бодвол хавьгүй илүү зузаан давхаргатай байдаг.
Хөхний хэмжээ өөр, өөр байдаг
Ялгаа нь нэг бол бараг анзаарагдахгүй. Үгүй бол мэдэгдэхүйц байж болох ч, эдгээр тохиолдлын алинд нь ч санаа зовох хэрэггүй. Эмэгтэйчүүдийн хэн нь ч яг адилхан хөхтэй байдаггүй.
С.Инда
Bataar.mn