Дуучин Ник Йонас болон жүжигчин, дуучин Приянка Чопра нар өнгөрсөн жилээс хойш үерхэж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлэв. Мөн сүүлийн үед 25 настай дуучин эр, 35 настай энэтхэг бүсгүйтэй хамт олон нийтийн арга хэмжээнд оролцож харагдах болжээ.
Харин бямба гарагт хосууд завин дээр найзуудын хамт амарч яваа зураг нь олонд дэлгэгдсэн байна. “Тэд үргэлж хоорондоо бичил зурвас бичилцэж, нэг нэгэндээ сээтэн хаяж байгаа” хэмээн хосуудтай тун ойр эх сурвалж хэлжээ.
Өнгөрсөн жил Чопра Йонастай Met Gala арга хэмжээнд хамт оролцож зургаа авахуулсан бөгөөд түүнийгээ зөвхөн Ralph Lauren-ы загварыг сурталчилсан хэрэг хэмээн тайлбарласан юм.
Хошин шогийн жүжигчин Жимм Киммел өөрийн шоуны үеэр Чопрагаас “Чи Ник Йонастай болзож байгаа юм уу? Тэр 11 настай юм шиг харагддаггүй юу?” хэмээн тоглоом тохуу болгож асуусан юм.
Харин жүжигчин бүсгүй “Бид хоёулаа Ralph Lauren-ы урласан хувцсыг өмссөн учраас тэрхүү арга хэмжээнд хамтдаа очихоор шийдсэн. 11 настай гэнэ ээ? Би үүнийг чинь мэдээгүй юм байна. Бид нэг ширээнд суусан нь үнэн. Учир нь бид хоёр эртний танилууд. Тэр надаас “Хоёулаа хамт явах уу?” гэж асуусан. Би хариуд нь “Тэгье ээ. Хамтдаа явъя” гэж хэлсэн. Тэгээд л гүйцээ” хэмээжээ.
Эх сурвалж www.wikimon.mn