Хүүхэддээ 12 наснаас нь мөнгөний ач холбогдлыг ойлгуул

Pocket-money-01

Өсвөр насны хүүхэддээ мөнгөтэй зөв харьцах ухааныг зааж сургах нь тэдний ирээдүйн санхүүгийн баталгаат байдалд маш сайнаар нөлөөлнө. Хүүхдээ 12 нас хүрмэгц гэр бүлийн төсөвт оролцуулан, өөртөө тусдаа хадгаламжийн данс юм уу хадгаламжийн “гахай” нээх санаа өгч, бага сага санхүүгийн хариуцлага хүлээлгэж эхлээрэй.

Боловсрол болон хөдөлмөрийн ач холбогдлыг ойлгуул
Хүүхдүүдэд багаас нь мөнгө захиран зарцуулах, хадгалж хураах тухай үндсэн ойлголтыг зааж сургах ёстой. Өсвөр насанд очмогцоо тэд сайн боловсрол, хичээнгүй хөдөлмөр нь ирээдүйн амьдралд нь ямар чухал болохыг ойлгох болно. Биеэ даах хүсэл төрж эхлэх үед нь аливаа зүйлийг хориглох нь хааяа буруу байдаг ч гэлээ, бодит амьдралд хөл тавихад нь туслахын тулд ирээдүйн санхүүгийн тогтвортой байдалд нь санаа тавих ёстой.

Хүүхэддээ хадгаламж нээ
Хүүхэддээ хадгаламжийн данс нээлгээд тэр нь өөрт нь болон ирээдүйд нь ямар хөрөнгө оруулалт болж болох талаар ярилц. Хэрэв хүүхэд тань өсвөр насандаа цагийн ажил хийх гэж байгаа бол цалингийнхаа багахан хувийг данс руугаа хийж байх тохиролцоонд хүр.

Тохиролц
Хэрэв таны хүүхэд машин юм уу, өөр ямар нэгэн өндөр үнэтэй зүйл худалдан авахыг хүсч байгаагаа хэлвэл “Тал мөнгийг нь … сарын …-ны дотор хуримтлуулж чадах юм бол үлдсэн 50 хувийг нь би даая” гэж хэл. Та хүүхэддээ энэ мөнгөө бэлэглэж болно, эсвэл хэсэг хугацааны дараа эргүүлж авахаар зээлдүүлж болно. Хүүхдээсээ юм харамлах танд хэцүү л байх байх, гэхдээ ингэснээр тэр мөнгөний үнэ цэнийг маш сайн ойлгож орлого болон зарлагандаа тооцоотой, бодолтой хандана. Эсвэл даатгалын болон бензинийхээ мөнгийг хүүхэд чинь өөрөө даах болзолтойгоор машин авч өгч болох юм.

Хүүхэддээ хариуцлага үүрүүл
Өсвөр насны хүүхдэд мөнгөний гурван эх үүсвэр бий – гэр бүлээс өгөх халаасны мөнгө, цагийн эсвэл улирлын чанартай ажлаас олсон орлого, хамаатнуудаас ирэх бэлэг. Мөнгөө ямар ч эх үүсвэрээс олж байсан, таны хүүхэд нэмэлт зарлагаа өөрөө зохицуулдаг байвал сайн. Зугаа цэнгэл, найзуудын зугаалга, утасны төлбөр зэрэг тодорхой хэдэн төрлийн зарлагыг өөрөө хуримтлалаасаа өгдөг байхаар хүүхэдтэйгээ тохиролцоорой.

Цуг дэлгүүр хэсэхдээ ухаалаг бай
Хэрэв та өөрөө мөнгөнд хайр гамгүй ханддаг бол хүүхдээ бодлоготой байна гэж найдаад ч хэрэггүй. Та бол хамгийн сайн үлгэр жишээ. Дэлгүүр хэсэх, хүнсээ цуглуулахдаа хүүхдээсээ тусламж хүс.


Хүүхэддээ 12 наснаас нь мөнгөний ач холбогдлыг ойлгуул
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.