Франц бүсгүйчүүдийн байцайгаар нүүрэндээ маск тавих энгийн аргууд

Гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл хэдий өргөжин тэлж байгаа ч байгалийн, цэвэр гэх бүтээгдэхүүнүүд трэндээ хэзээ ч алддаггүй. Дэлхийн загварын нийслэл Парисын гоо бүсгүйчүүдийг харахад л хэдэн тонн суурь крем, өө далдлагч, үрчлээ тэнийлгэгч бүтээгдэхүүнүүд огт хэрэггүй мэт байдаг. маски из капусты

Ерөнхийдөө франц бүсгүйчүүд олны өмнө будаггүй гарч ирэх нь олонтаа.Тэд нүүр царайгаа илүү өнгөлөг харагдуулахын тулд сормуусны будаг, уруул гялалзуулагч, эсвэл буруулын тод будаг гэх хоёрхон л бүтээгдэхүүн хэрэглэдэг. Өнөө үед ч байгалийн гоо сайхан моодонд орох хандлагатай байгааг мартаж болохгүй.

маски из капусты

Гэвч манайд эсрэгээрээ ихэнх охид, бүсгүйчүүд нүүрний өө сэвээ зузаан крем, пудрны цаана далдлах хандлагатай байдаг бөгөөд нүүрний будаггүйгээр хажуугийнхаа дэлгүүр рүү ч орж чаддаггүй билээ. Нүүр будалтаас ийм хамааралтай болохгүйн тулд арьсаа зөв арчлах нь чухал. Тиймээс ч бид франц бүсгүйчүүдийн хилэн мэт зөөлөн толигор арьсны нууцыг энэ нийтлэлдээ задлахаар шийдлээ.

маски из капусты

Франц бүсгүйчүүд эмээ нараасаа өвлөгдөн ирсэн шалгарсан аргыг хэрэглэдэг аж. Ингэхдээ тэд энгийн байцайг арьс арчилгаандаа өргөн хэрэглэдэг. Айл бүрийн хөргөгчинд байж л байдаг энэ ногоо нь арьсыг гэрэлтүүлж, цайруулж, тэжээл өгдөг гэнэ.

маски из капусты

Байцайгаар хийсэн нүүрний маск

маски из капусты

Бүх төрлийн арьсанд тохирох маск: Урьдчилан цэвэрлэсэн арьсандаа исгэсэн байцай тавьж, 15-20 минут байлгаад угааж авна.

Хуурай арьсны маск: Байцайгаа жижиглэн хэрчиж, сүүнд чанаад, өтгөн зуурмаг болгоно. Үүнийгээ нүүр, хүзүүндээ 20 минут тавьсны дараа бүлээн усаар угааж аваарай.

Хуурай, эмзэг арьсны маск: Сүүнд чанасан байцайны агшаамлаа өндөгний шар, ургамлын тостой холино. Бэлдмэлээ нүүр, хүзүүндээ түрхэж 20 минут байлгаарай.

Тослог арьсны маск: Байцайны навчаа салгаж, махны машинаар жижиглээд өндөгний цагаантай холино. Уг бэлдмэлээ нүүр, хүзүүний арьсандаа жигд түрхэж 20 минут байлгах хэрэгтэй. Түүнчлэн франц бүсгүйчүүд угаахаас 10-15 минутын өмнө исгэсэн байцайны шүүс хөвөнд норгож арчихыг зөвлөдөг.

Хэвийн арьсны маск: Байцайны навчаа машиндаад, гарсан татшаа нүүр хүзүүний арьсандаа 15-20 минут байлгана. Хүйтэн бүлээн усаар угаана.

Хөгширч, өнгөө алдсан арьсанд зориулсан маск: Байцайгаа жижиглэн хэрчээд 0,25 аяга алимны цэвэр шүүс, 0,25 цайны халбага исгэгч, 1 цайны халбага зөгийн балтай холино. Бэлдмэлээ нүүр, хүзүүндээ 20 минут тавиарай.

Нүүрний арьс цайруулах маск: Исгэсэн байцайны шүүсэнд даавуун салфетка норгож, сайтар мушгиад, нүүрэндээ 10 минут тавина.

маски из капусты

Эдгээр маскийг долоо хоногт хоёроос дээшгүй удаа хэрэглэж болно. Эхний хэрэглээнээс л өөрчлөлт гарч ирнэ.


Франц бүсгүйчүүдийн байцайгаар нүүрэндээ маск тавих энгийн аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.