Сникерсэн бялуу

no-bake-snickers-pie-3-624x542

Буталсан самар, карамель, зөөлөн хөөсөнцөр давхарга, жигнэмэг, шоколад…хорвоогийн хамгийн сайхан амтуудын 5-ыг нь нэгтгэсэн амттан бол сникерс. Тэгвэл “сникерсэн бялуу” гэвэл ямар сонсогдож байна? Шоколадны фэнүүдэд зориулж энэ зуны супер (гэхдээ нилээд калори ихтэй) дессертийн жорыг хүргэж байна. Хааяа ч болов диваажингийн амтыг мэдрэхийн тулд илүүдэл жингээ мартах хэрэгтэй.

Суурь
16 “Oreo”-гийн жигнэмэг /жижиглэж хугалсан/
4 хоолны халбага цөцгийн /хайлуулж хөргөсөн/
Шарах шүүгээгээ 350 градуст /F/ урьдчилж халаана. Жигнэмэгээ хоол бутлагчид хийж нарийн үйрмэг болтол нь бутална. Жигнэмэгний үйрмэг дээрээ цөцгийн тосоо асгаад тавагных нь хананд нухаж пирогны суурь маягтай хүнхэр болгоно. Ойролцоогоор 5 минут орчим жигнээд, хөргөнө.

Зөөлөн давхарга
6 хоолны халбага гурил
1/2 цайны халбага дрожж
1/8 цайны халбага давс
1/2 аяга цөцгийн тос /хувааж хэрчсэн/
120 гр шоколад /хэрчсэн/
30 гр хар шоколад /хэрчсэн/
1/2 аяга элсэн чихэр
1 тос өндөг
1 том өндөгний шар
1 цайны халбага ваниллийн охь

Дунд зэргийн саванд гурил, дрожж, давс гурваа хийж холино. Шарах шүүгээнд юм уу, усан ваннын аргаар цөцгийн тос, шоколадуудаа хайлуулж хутгана. Миксерээр өндөг, өндөгний шар, элсэн чихэр гурваа жаахан өтгөн болтол нь хутгана. Дээр нь шоколадны хайлмаг болон ваниллийн охио хийж миксерээр сайтар хутгана. Үүнийхээ дээр үлдсэн хуурай найрлагуудаа хийгээд хутгасныхаа дараа дээрийн бялууны суурин дээрээ цутган хийж 17 минут орчим жигнэнэ. Тэгээд 10 минут хөргө. 4 ширхэг дундаж сникерсийг хэрчиж дээр нь эмх замбараагүйгээр тавина.

Бяслаган давхарга
300 гр зөөлөн бяслаг
1/3 аяга элсэн чихэр
1 том өндөг
1 цайны халбага ваниллийн охь
Миксерээр бяслаг, элсэн чихэрээ холь. Дээр нь өндөг, ваниллинаа нэмээд зөөлөртөл нь миксердэнэ. Түрүүний хийсэн Сникерсэн бялуун дээрээ асгаад 15 минут өрөөний температурт хөргөж, хөргөгчинд хийнэ. Хүсвэл дээр нь шоколадны соус асгаж болно.


Сникерсэн бялуу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.