Та зөв, зохистой хооллож байна уу

31508

Эрүүл зөв хооллох нь хэцүү, хүнд хэмээх хандлага байдаг нь эндүүрэл бөгөөд энэ нь хүн бүр хэрэгжүүлэх боломжтой юм. Таны зорилго булчинлаг болох эсвэл жингээ барих, турах аль нь ч бай эрүүл хооллох дэглэм барих нь эрүүл байх хамгийн түрүүний зорилт юм. Хэрвээ та өөрийнхөө эрүүл мэнддээ үнэхээр анхаарч байгаа бол зөв хооллох зарчимуудтай танилцах хэрэгтэй.

Ашигтай нүүрс ус хэрэглэх
Удаан шимэгддэг нүүрс ус эсвэл ашигтай нүүрс ус нь таны цусан дахь сахарын хэмжээг ноцтой ихэсгэхгүй ба хурдан шимэгддэг нүүрс ус шиг өөх тосны нөөцлөлтийг дэмжинэ. Ашигтай нүүрс усанд бүхэл үр, буудайтай хүнсүүд овьёосны гурил, жимс, хүнсний ногоо, буурцаг зэрэг орно.
Тослог багатай уураглаг хүнс хэрэглэх
Хүнснийхээ уургийн хэрэглээгээ өөх тос багатай хүнснээс авах хэрэгтэй ба ханасан өөх тостой хоолны оронд жишээ нь тахиа, тэмээн хяруулны мах, өндөгний цагаан, самар, загас хэрэглэнэ. Өөхлөг мах нь ханасан өөх тосны агууламж их байдаг. Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулиас долоо хоногт идэх өөхлөг махны хэмжээ 18н унц ба түүнээс их хэрэглээ нь бүдүүн гэдэсний хавдар үүсэх өндөр эрсдэл болдог гэж мэдэгдсэн.
Ширхэглэг хүнс хэрэглэх
Ихэнх Америкчууд хангалттай ширхэглэг хүнс хэрэглэдэггүй ба учир нь тэд хангалттай жимс, хүнсний ногоо, бүхэл үр хэрэглэдэггүй. Насанд хүрсэн хүн өдөрт 20-30 грам ширхэглэг хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн хүнсний ногоо, бүхэл үр, шош, овьёосны гурил зэрэг нь ширхэглэг хүнсний эх үүсвэр юм.
Транс өөх тосноос татгалзах
Транс өөх тосны хэрэглээгээ хянах, эсвэл бүр мөсөн татгалзах хэрэгтэй. Транс өөх тос нь таны өндөр нягтралтай липопротейн буюу “сайн” холестеролын хэмжээг бууруулдаг ба бага нягтралтай липопротейн буюу “муу ” холестролын хэмжээг ихэсгэдэг. Түүний хэрэглээнд биед хамгаалалт, тохиромжтой хэмжээ гэж байхгүй. Түргэн хоол, жигнэсэн хайрсан бүтээгдэхүүнүүд, дессерт, хэсэгчлэн гидрогенжсэн ургамлын тос найрлагандаа агуулсан бүх бүтээгдхүүн транс өөх тос агуулсан бүтээгдхүүнд орно.
Жимс хүнсний ногоо хэрэглэх
Та өдөрт 4,5 эсвэл 9 аяга жимс болон ногоо хэрэглэх хэрэгтэй. Жимс болон ногоо нь шим тэжээл болон антиоксидант агуулдаг. Калори багатай хөнгөн зуушнууд нь бидний биед эрүүл бөгөөд тослог ихтэй зуушнууд болох зайрмаг, чихэр, зүсмэл пицца болон төмсний чипс зэргийг орлодог.
Ус уух
Эрүүл байх буюу эрүүл хооллоход мартагддаг гол зүйл нь ус юм. Энгийн хүнд өдөрт 6-8 аяга ус шаардагддаг. Та хэтэрхий их усыг ууж чадахгүй учир нь бөөр өдөрт 60 аяга усыг боловсруулах чадвартай байдаг.
Сахар агуулсан ундаанаас татгалзах
Чихэр ихтэй уух юм болох чихрийн агууламжтай хийжүүлсэн ундаа, спортын ундаа болон жимсний ундаанаас зайлс хийхийг хичээ. Эдгээр уух юмнууд нь ямарч калоригүй зүгээр л цусан дахь сахарийг ихэсгэж байдаг.
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс татгалзах
Хоол хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь нийтлэг хэрэглэгддэг хэдий ч магадгүй танд тэдгээр нь хэрэггүй. Хэрвээ танд хоол хүнс дутагдахгүй л бол хоол хүнсээ хэрэгцээгээ ихэсгэх нь таны эрүүл мэндэд болоод таны фитнессийн зорилгод хурдан хүргэхгүй. Нэмэлт хоол хүнс хэрэглэхээсээ өмнө эмчтэй ярилцаарай.

Та зөв, зохистой хооллож байна уу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.