Нарнаас хамгаалах нүүр будалтыг хэрхэн хийх вэ

content_skin-care-face

Будалт болгоны суурь нь нарны хамгаалалтын тос болно

Өөрөөр хэлбэл жирийн чийгшvvлэгч тосныхоо оронд нарны хэт ягаан туяанаас хамгаалах тосыг хэрэглэж болох бөгөөд ингэснээр танд ямар нэгэн таагvй байдал vvсэхгvй. Тэгээд ч халууны улирал ирж байхад хуучин хэв маягаа өөрчлөх шаардлагатай шvv дээ.

Крем пудра

Арьсныхаа өнгөтэй ижил өнгийн крем пудра сонгох нь чухал. Ингэхгvй бол ямар ч будалт сайхан болж чадахгvй. Хэрхэн зөв сонгох вэ?
Yvний тулд сонгосон бvтээгдэхvvнээ нvvр хvзvvний аль нэг хэсэгт тvрхээд байгалын гэрэлд харах хэрэгтэй. Нар нь хамгийн зөв гэрэл болох төдийгvй ямар ч vед зөв сонголт хийхэд тань туслана.

Өө дарагч
Энэ нь нvvр будалтанд зайлшгvй хэрэгтэй хамгийн чухал vvрэг гvйцэтгэгч юм. Жирийн vед ч таны нvдний доогуур, хамрын угалз, мөн нvдний угаас хамар луу чиглэсэн хэсэгт бараан туяа байнга харлан харагддаг. Өө дарагч нь эдгээрийг жигд өнгөтэй харагдуулахаас гадна ядаргаанаас vvссэн өөрчлөлтийг ч засаж чаддаг юм.

Нvдний тень

Энэ зун ягаан, яргуйн цэнхэр, улбар шар г.м. зөөлөн мэдрэмж төрvvлэх тод өнгvvд зонхилно. Нvдний будалтыг цайвараас бараан луу уусгаж, нэг юмуу хоёр өнгийг хооронд нь зохицуулж будвал зvгээр. Маш зөөлөн, нvдийг тодотгох төдий будалт энэ улирлын чиг хандлага. Сормуусны будалт нvvрний нийт будалтанд маш их нөлөөтэй. Зөв будсан сормуус нvдийг цовоо сэргэлэн болгож харагдуулдаг.

Хацрын тень
Эмэгтэй та “Жаргалтай хатны хацар ягаан” гэдэг vгийг санаарай. Жаргалтай бас vзэсгэлэнтэй харагдъя гэвэл хацрын тень зайлшгvй хэрэгтэй. Энэ улиралд усан ягаан, сарнайн ягаан өнгvvд зонхилно. Хамгийн гол нь хацрын багсанд хамаг ид шид оршдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Багс нь маш нарийн ширхэгтэй, зөөлөн vстэй байх шаардлагатай. Ийм багстай бол будалт сайн уусаж, хацар тань булбарай харагдах болно.

Уруулын будаг

Сонгодог улаан өнгөнөөс бусад жишээ нь, улбар шар, боронзон бор шаргал, хvрэн улаан, усан ягаан г.м. байгалийн өнгvvд давамгайлж байна. Уруул хvрээлэгч тань сонгосон уруулын будгаасаа нэг номероор цайвар бол илvv өөрийн уруулын хvрээ мэт харагдуулна.
Хэрэв уруулын будаг тань шахмал бол нимгэн будаад өнгөгvй өнгөлөгчөөр будаарай. Ингэвэл уруул тань булбарай зөөлөн харагдах болно.


Нарнаас хамгаалах нүүр будалтыг хэрхэн хийх вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.