Тостой хоолны хор тайлах аргууд

bingeeatcover

Тостой, хурц хоол их хэрэглэснээс болж ходоод гэдэс хямрах тохиолдол байдаг. Гэхдээ хурц хоол идсэн ч гэсэн түүний хорыг гадагшлуулдаг хэд хэдэн арга байна.

Америкийн эрдэмтэд халуун ногоо ба түүний ач холбогдлын талаар судалгаа хийжээ. Хүнсэнд өргөн хэрэглэдэг сармис, шанцай, халуун чинжүү, карри, цагаан гаа зэрэг нь хурц, тостой хоолыг дээд зэргээр шингээдэг болохыг тогтожээ. Мөн эдгээр нь хоол шингээгээд зогсохгүй, цусны эргэлтийг сайжруулж зүрхний үйл ажиллагааг дэмждэг байна. Хэт их тос, өөхтэй хоол идэх нь зүрх судасны өвчин үүсэх шалтгаан болдог байна. Харин халуун ногоо бие дэхь хорт бодисыг гадагшлуулдаг. Судалгаагаар халуун ногоотой хоол хэрэглэдэг хүний бие дэхь хорт бодисын хэмжээ, халуун ногоо хэрэглэдэггүй хүнийхээс харьцангуй бага болох нь тогтоогджээ. Тиймээс хүнд чанарын хоол идэхдээ халуун ногоог хачир болгон хэрэглэхийг зөвлөж байна.

Мөн тостой хоолыг шингээхэд бүлээн ус хамгийн тохиромжтой. Унд бүхний дээд усны ач тус барагдашгүй. Өөх тос ходоодонд ороод бусад хоол хүнсний дээгүүр хөвж, боловсрохдоо нарийн гэдсэнд хамгийн сүүлд ордог байна. Хэт их тостой хоол идсэнээр энэ үйл явц удааширч ходоод гэдэс хямардаг. Тиймээс ходоодон дахь өөх тосыг бүлээн усаар даруулах нь сайн нөлөөтэй. Хоёр аяга халуун бүлээн ус бага багаар залгилж уусны дараа бодисын солилцоо хурдан явагдах болно. Хэрэв та бүлээн ус дангаар нь ууж чаддаггүй бол өтгөн байхуу цай найруулаад ууж болно. Бүхий л төрлийн жимс жимсгэнэ ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, тостой хоолыг хурдан шингээхэд сайн нөлөө үзүүлдэг. Ялангуяа алим, лийр, бөөрөлзгөнө зэрэг исгэлэн жимс хурц хүнсний бүтээгдэхүүнийг хурдан задалдаг. Гэхдээ хоол идсэнийхээ дараа жимс идэх нь тохиромжгүй. Учир нь жимс гэдсийг тань дүүргэнэ. Тиймээс дор хаяж нэг цагийн дараа идэх хэрэгтэй.


Тостой хоолны хор тайлах аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.