Тараг 21 насаар залуужуулдаг

31587

Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авалгүйгээр гэртээ байгаа зүйлээр эрүүл мэнд, гоо үзэсгэлэндээ анхаарч болдгийн нэг нь тараг. Ууж хэрэглэхэд эрүүл мэндэд олон ашиг тустай таргаар нүүрэнд маск тавьснаар хүний арьс 21 насаар залуужих боломжтой аж. Тараг бодитоор гоо сайханд:

Арьсыг гуужуулж, нөхөн сэргээнэ

Гоо сайхны салонд химийн бодис ашиглан арьс гуужуулах үйлчилгээ хийдэг. Үүнд жимсний хүчил гэх бодис ашиглагддаг аж. Энэ нь тарганд ч мөн агуулагддаг. Таргаар нүүрэндээ маск тавьж арьсаа гуужуулснаар хэт ягаан туяаны нөлөөгөөр үүссэн сэвх толбо арилж цайрах, батга болон батганы сорвийг эдгээдэг.

Бохирдлыг цэвэрлэдэг

Тарганд  уураг ихээр агуулагдаж байдаг. Энэ утгаараа арьсны нүхний бохирдлыг татаж гадагшлуулдаг онцлогтой.  Хамар болон хацар зэрэг хэсгээрээ маск тавихад тусгай савангаар угаагаад ч арилахгүй байсан бохирдол алга болох болно.

Арьсанд хэрэгтэй чийгшлийг өгнө

Тарганд байдаг тослог нь арьсанд хангалттай чийгшлийг өгч чаддаг. Дан таргаар маск тавибал дэндүү усан болох тул гурил ашиглаж ч болно. Мөн какао нь антиоксидант чанар ихтэй тул тарагтай хольсноор хөгшрөлтөөс илүү сайн хамгаална. Цай ч хольж болно. Цайнд агуулагддаг катехин гэх бодис цайруулах нөлөө үзүүлдэг. Хүнсний бүтээгдэхүүнүүд ашигласан тул арьсанд сөрөг нөлөө үзүүлэх магадлал бага. Гэхдээ тараг арьс гуужуулах үйлчилгээтэй тул өдөр бүр гуужуулаад байвал арьсанд муу нөлөөтэй. Долоо хоногт 2-3 удаа хэрэглэх нь зүйтэй аж. Мөн энэхүү маскийг хэрэглэх явцдаа нарны хэт ягаан туяанаас хамгаалахгүй бол эсрэгээрээ нөсөө толбо нэмэгдэх сөрөг нөлөөтэй.


Тараг 21 насаар залуужуулдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.