Дуучин Хишигдалайг хүн бүр “Universe Best Song” нэвтрүүлгийн шилдэг оролцогч гэдгээр нь тун сайн мэднэ. Сөөнгө ч гэсэн чадалтай хоолойтой нэгэн хэмээн үнэлэгддэг тэрээр дуулахын зэрэгцээ кинонд хүртэл тоглоод авсан авьяастай нэгэн. Тиймдээ ч түүнийг “Яг түүн шиг” шоунд оролцох сургаад бут ниргэх нь хэмээн шуугьж байсан бол эсрэгээрээ огт хувирдаггүй нэгэн гэдгээрээ алдаршаад гарсан удаатай. Ямар ч дууг дуулчих чадалтай хоолойтой тэрээр “Би боддог байсан юм, би ямар ч дууг дуулж чадах юм байна, алах юм байна гэж бодоод духдуулаад гарч ирсэн л дээ. Хувирдаггүй юм билээ ш д, миний хоолой чинь. Тэгээд л яг анхнаасаа л ийм сөөнгө, багын ийм сөөнгө байсан байхгүй юу. Уг нь бол сөөнгө хоолой дээшээ гардаггүй ш дээ, минийх бол сөөнгө мөртлөө дээшээ гараад байдаг нь их сонин. Энүүгээрээ л минийх бусдаасаа их өвөрмөц, сонин байж гарч ирсэн байх. Ямар ч дууг би дуулчихна, гэхдээ дуучинтай нь адилхан дуулж чадахгүй. би багаасаа дууг дуулж болно гэхдээ яаж өөрөөрөө дуулах вэ? Хишигдалай яаж дуулах вэ гэж би бясалгаж ирсэн байхгүй юу. Хэн нэгнийг дуурайж болохгүй, хэн нэгний хуулбар байж болохгүй, өөрийнхөө анхдагч бэст хувилбар байх хэрэгтэй гэж бясалгаж ирсэн хүн чинь гэнэт аймар адилхан бол гэсэн чинь чадахгүй байсан. Боловсролынхон дуунууд чинь ковер шиг байна гэхээр нь би угаасаа хувирахгүй юм байна, хүмүүс намайг үзэн ядах яах нь хамаагүй, би энүүгээрээ ороод дуусъя гээд л дуусгасан” хэмээжээ. Түүний дуу үнэхээр л өөрийн гэсэн өнгө аясыг харуулж чаддаг бөгөөд олон нийт ч түүнийг хувирдаггүйтэй эвлэрээд авсан. Өргөн шанаа, сөөнгө хоолойгоо хаана ч нуух аргагүйгээ ухаарсан тэрээр дахин энэ төрлийн шоунд оролцохгүй хэмээсэн аж.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn