“Миний амьдралыг голох эрх хэнд ч байхгүй”

31662

Миний алхсан замаар алхаад нэг үзээрэй амархан бишээ
Магадгүй чиний хөл чинь эвлэхгүй байж мэднэ
Миний амьдарсан амьдралаар амьдраад бас үзээрэй сайхан бишээ
Магадгүй чи тэвчихгүй итгэл чинь замхарч алга болно
Миний алхаж ирсэн замыг чи голж болох ч
Би өөртөө таарсан аз жаргалаа энэ л замаар хөтөлж алхсан юм
Миний амьдарч ирсэн амьдралыг чи гоочилж болох ч
Би өрөөл бусдын амьдралд шунаагүй энэ л амьдралдаа хайртай
Өмсөх зүүх хомсхонтой өдөр хоногууд надад амьдрал сургасан юм
Өвдөж зовох мөчүүд минь надад хат суулгасан юм
Дутуу дулимаг бүхэн намайг эдийн шуналгүй өсгөсөн юм
Дүүрэн биш дундуур тавилан намайг хүн чанартай минь үлдээсэн юм
Сэмэрхий ноорхой хувцасныхаа цоорхоогоор сэтгэлээ би гээгээгүй юм
Сэхүүн амьдрал үзээгүй болохоороо хайрлах энэрэх минь надаас зугтаагүй юм
Бялдуучилж зусардаж хоол горьдоогүй учираас сэтгэлдээ би өлсөөгүй юм
Байгаа бүхэндээ хангалуун байсан болохоор над шиг баян хүн байгаагүй юм
Миний голоогүй миний амьдралыг чи голоод яахав төвөг цаашаа
Миний гоочлоогүй миний амьдралыг чи гоочлоод юу гэхэв яршиг зүгээр
Миний амьдралыг голох эрх хэнд ч байхгүй өөрийгөө л хичээ
Миний амьдралыг гоочлох зөвшөөрлийг би хэнд ч өгөхгүй өөрсдийнхөөрөө л амьдрая


“Миний амьдралыг голох эрх хэнд ч байхгүй”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.