Чөлөөт радикал болон антиоксидант гоо сайханд ямар нөлөөтэй вэ?

31671

Чөлөөт радикал, антиоксидант гэдэг үгсийг олон удаа сонсож байсан ч гоо сайхны хувьд яг ямар нөлөөтэй болох тухай тайлбарыг энд хүргэж байна. Энгийнээр хэлбэл бидний арьс гадна орчноос болж бохирддог. Ингэснээр чөлөөт радикал үүсэх бөгөөд атиоксиданттай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэснээр чөлөөт радикалын аюулаас хамгаалдаг байна.

Чөлөөт радикал гэж юу вэ?

Хос электроны нэг нь дутуу атомууд муу байгаад зогсохгүй, зэргэлдээ байгаа атомуудын электронуудыг нь булааж атомуудыг устгадаг байна. Нэг электрон нь дутуу атомуудыг чөлөөт радикал гэдэг. Тэдгээр чөлөөт радикалууд нь эсийн бүтцийг өөрчлөх юмуу эсвэл эсүүдийг хөнөөдөг байна. Үхэж байгаа эсүүд болон бүтэц нь гэмтэлтэй эсүүд дахин гэмтсэн хэлбэрээр хуваагдан үржих ба энэхүү гинжин урвал нь улмаар газар авч бүх биеэр тархана.

Чөлөөт радикалууд маш олон эх үүсвэртэй. Үүнд:

-Тамхи татах
-Стресс
-Нарны туяа
-Хүнсний ногооны хорхой шавжны эсрэг хэрэглэдэг химийн бодисууд
-Агаар, усны бохирдол
-Хүнсэнд хэрэглэдэг нэмэлт бодисууд
-Ус цэвэршүүлэхэд хэрэглэсэн хлор
-Шүдний пломбонд орсон хар тугалгаас гадна өөр олон хүчин зүйлүүд багтана. Үүний нөлөөнд бидний арьс эрт хөгширч үрчлээ суун, нөсөө толбо үүсч арьс хуурайшин, өнгөө алддаг. Чөлөөт радикал нь арьсыг үрэвсүүлдэг учир батга болон арьсны өвчин ч мөн үүнээс үүсэлтэй. Энэ нь хүний биеийн ДНК-г гэмтээж, цаашилбал арьсны хавдар үүсгэх аюултай.

Антиоксидант хэрхэн чөлөөт радикалыг зогсоодог вэ?

Антиоксидант гэдэг нь хүний бие организмын нэгдэх исэлдлийг саатуулж бууруулдаг байгалийн болон хиймэл бодисууд юм. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг ч, организмыг ч бүхэлд нь аюулгүй болгож хамгаалдаг. Ингэснээр хүний бие организмыг өөх тос болон нүүрс усны илүүдлээс ангижруулдаг. Антиоксидантыг тогтмол хэрэглэснээр хүний биеийн дархлалын систем хүчирхэгждэг бөгөөд хөгшрөлтийг удаашруулж, зүрхний өвчин, хорт хавдраар өвдөх магадлалыг бууруулдаг байна.


Happy girl in group of fruit.

Өөрийн эрүүл мэнд, арьсыг хамгаалахын тулд ногоон цай, оливын тос, хар шоколад, хар навчтай ногоонууд, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс зэрэг антиоксидантаар баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй. Чөлөөт радикалаас арьсаа хамгаалах өөр нэгэн үр дүнтэй арга бол антиоксиданттай арьс арчилгааны бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэх явдал юм. Хамгийн хүчтэй антиоксидант бол витамин С, Е. Эдгээр витаминыг агуулсан серум нь таны арьсандаа хөрөнгө оруулж буй үнэт зүйл юм.

Серум гэх үгийг илүү ойлгомжтойгоор тайлбарлавал “Баяжмал” гэсэн утгатай үг бөгөөд арьсны өнгөн давхаргад нэвтрэх чадвартай, биологийн идэвхит бодисын өндөр агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүн. Сeрум арьсны биологийн үйл ажиллагаанд нөлөөлж, арьсны бүтцийг сайжруулдаг нь түүний гол чадвар юм. Гэхдээ биологийн идэвхит бодисын агууламж өндөртэй, арьсны өнгөн давхаргад нэвчдэг, эсийн түвшинд үйлчилдэг крем, лосьон бүрийг серум гэвэл өрөөсгөл. Чөлөөт өрсөлдөөний явцад сайн, муу серум олноор гарч байна. Ямартай ч эмчилгээний чанартай гоо сайхны бүтээгдэхүүнийг энгийнээр “Серум” гэж нэрлэж болох юм. Жинхэнэ серумын бүтэц маш хөнгөхөн бүтэцтэй, арьсанд амархан шингэдэг байх ёстойг санаарай.


Чөлөөт радикал болон антиоксидант гоо сайханд ямар нөлөөтэй вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.